Нууц хүүгийнхээ нэвтрүүлэгт уригдсан Хүсэлтбаатар юу ярив

2016 оны 4 сарын 21

Найруулагч Ц.Хүсэлбаатар, жүжигчин С.Өлзийхүү нар охин хүү хоёртой урлагийн сайхан гэр бүлүүдийн нэг, охиныг нь Шилдэг өнгө хамтлагийнх нь жүжигчин Х.Баярмаа гэдгийг үзэгчид андахгүй.

Харин Ц.Хүсэлбаатар өмнө нь Б.Янжиндулам хэмээх бага ангийн багш бүсгүйтэй ханилж хөөрхөн хүүгийн аав ээж болцгоосон ч тэдний амьдрал хоёр тийш болсон гэдэг. Тэр хүү нь Стар телевизийн хөтлөгч Я.Учрал гэдгийг зарим нь гадарлах байх.

Өнгөрөгч оны 10-р сард “Учиртай урилга” нэвтрүүлгийнхээ зочноор аавыгаа урьсан хөтлөгч залуу амьдрал, уран бүтээлийнх нь талаар хөөрөлдсөн юм. “Залуу нас гэхээр та өмнө нь нэг амьдралтай байсан гэсэн” гэх асуултанд “Чи бид хоёр эфирт ийм юм ярих юм уу, болох юм уу” хэмээсэн Ц.Хүсэлбаатар үргэлжлүүлэн  

-Идэр залуу насандаа хүний бүсгүй үрийг гомдоож явна гэдгээ ойлгоогүй. Ээж чинь надад их гомдсон байх гэж боддог. Хэлэх хэлэхгүй үг хүний амнаас бас гарна шүү дээ. Хүүгээ олчихлоо гээд ирэхэд нь хэлж болохгүй үгээр гомдоогоод явуулж байсан. Тэрнээс ч болоод бид хоёрын амьдрал нийлээгүй байх гэж аав нь боддог юм. Нэгэнт гомдсон сэтгэлийг эргүүлэхэд хэцүү л дээ. Хожим нь Өлзийхүүтэй уулзаад нэгдүгээрт хүний ганц охин, хоёрдугаарт одоо ухаан суух цаг нь болсон гэдгийг ойлгосон. Залуу насанд хэцүү, хачин ааш гаргаж явсан үе байлгүй яахав хэмээн хариулжээ.

Үе үе хоолой зангируулан ярьсан аав нь нэвтрүүлгийн төгсгөлд нууц гэгддэг хүү Я.Учралыг үнссэн нь сэтгэл хөдөлгөсөн агшин байв.

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
31967
0 эможи
keyboard_arrow_up