Алдарт жүжигчинтэй адилхан болохоор олон удаагийн мэс хийлгэсэн бүсгүй

2016 оны 4 сарын 18

Хятадын алдарт жүжигчин Фан Бингбинг гоо үзэсгэлэнгээрээ шагшигдаж ирсэн билээ.
 
Тэгвэл түүний шүтэн бишрэгч алдарт жүжигчинтэй адилхан дүр төрхтэй болохын тулд амь нас, эрүүл мэндээ эрсдэлд оруулсан байна. Хятадын иргэн Ю Нинг олон арван удаагийн гоо сайхны мэс засалд орж, төрөлх дүр төрхөө ор мөргүй хувиргажээ.
 
Гоо сайхны мэс засалд нийт 123,000 ам.доллар зарцуулсан Ю Нинг дахиад нэлээд хэдэн удаагийн мэс ажилбарт орох хүсэлтэй байгаа гэнэ. Учир нь тэрээр Фан Бингбингтэй хангалттай адилхан болоогүй байгаа ажээ. Гэвч олон удаагийн мэс засалд орох нь бүсгүйн амь насанд аюултай учир гэр бүлийнхэн нь түүний төлөвлөгөөг асар ихээр эсэргүүцэж байгаа юм.
 
Ю Нингийн ээж охиноо дахин мэс засал хийлгэвэл тангараг тасарч, охиноо хэмээн үзэхгүй гэж сүрдүүлжээ. Учир нь хэдэн арван гоо сайхны мэс заслын ард гарсан охин нь сул биетэй, мартамхай болж эхэлсэн байна. Тиймээс охиныхоо эрүүл мэндийг бодож, ийнхүү сүрдүүлсэн аж.
 
Бидний сайн мэддэгээр “Хуанжу гэг” олон ангит уран сайхны кинонд гол дүр бүтээсэн Фан Бингбинг Азийн хамгийн хөөрхөн эмэгтэйгээр нэрлэгдэх болсон юм. Түүнтэй ижил төрхтэй болохыг хүссэн Ю Нинг ч мөн жүжигчин болох хүсэлтэй гэнэ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
31783
0 эможи
keyboard_arrow_up