Угсаа залгамжлагчдыг дэлхийн хэвлэлүүд онцлов

2016 оны 4 сарын 15

Кембрижийн ханхүү Энэтхэгт хийх албан бус айлчлалаа өчигдөр Бутаны хаанд бараалхаж эхлүүлжээ. Английн хунтайж Уильям болон түүний эхнэр Катерин нарыг Бутаны хааны гэр бүл ёслол төгөлдөр хүлээж авсан бөгөөд тэдний уулзалт Буддын шашны ёс жаяг шингэсэн цайз, өргөөнд болж өнгөрчээ.

Тэдний уулзалтын талаарх мэдээлэл олон нийтийн сүлжээнд тавигдсан даруйдаа шуугианыг тарьсан байна. Учир нь залуу удирдагчдын зураг олны анхаарлыг илүүтэй татсан юм. Бүх цаг үед өөрийн хувцаслалтаараа бусдаас ялгарч байдаг  Кембрижийн гүнж Катерины дэргэд Бутаны хатан хаан ч дутахааргүй ганган, хөөрхөн харагдаж байна гэж олон нийт ярьж байна.

Бутаны хаан Жигме Кхесар Намгьян Вангчук 36 настай бол түүний үзэсгэлэнт эхнэр  Жецун Пема 25 настай ажээ. Тэд энэ оны хоёрдугаар сард угсаа залгамжлагч хүүгээ өлгийдөн авсан билээ.

Ингээд уншигчдадаа цахим сүлжээгээр тархсан залуу угсаа залгамжлагчдын гэрэл зургийг дэлгэе.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
31730
0 эможи
keyboard_arrow_up