Женнифер Лопез болзоонд уригджээ

2016 оны 4 сарын 15

Дуучин, жүжигчин Женнифер Лопестой учрахыг нэлээн олон эрчүүд мөрөөддөг. Гэхдээ одоогоор Каспер Смарт гэгч бүжигчин залууд аз дайрч байгаа билээ. Тэгвэл түүний 23 настай шүтэн бишрэгч Лэн Сэнсон азаа үзэхээр шийдэж, дэлхийн хэмжээний одыг болзоонд урьсан хөгжилтэй видео бичлэг хийжээ. 

    Тэрхүү бичлэг дээр Лэн Лопес бүсгүйн дурлалт залуугийн үсний засалтыг дуурайж, түүн шиг байхыг хичээж, бүжиглэхийг оролдож байгаа нь харагдана. Цахим сүлжээ хэрэглэгчдэд Лэны энэхүү бичлэг ихэд таалагдсан учраас нэлээн олон хүн дуучин бүсгүйд шүтэн бишрэгчтэйгээ уулзахыг зөвлөх болжээ. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
31671
0 эможи
keyboard_arrow_up