Д.Бямбадорж, Б.Хулан нар хайр сэтгэлийн холбоотой юу?
"Ноён солиот", "Салхи Дамбий" зэрэг олон дүрээрээ үзэгчдээс өндөр үнэлгээ авсан жүжигчин Д.Бямбацогт нэг үе Монголын сайхан хүүхнүүдийн нэг жүжигчин Р.Анхнямтай нэр холбогдож явсан удаа бий. Гэр бүлийн амьдралаа урлагаас болж золионд гаргах явдал байсан хэмээн ярьдаг тэрбээр нууц амрагийн тал дээр "байж болох л асуудал" хэмээн шулуухан ярьчихдаг нэгэн. Илэн далангүй яриатай жүжигчин сүүлийн үед жүжигчин Б.Хулантай "дотно харьцаа тогтоосон" гэх бор шувуу нисэх болсон. Энэ нь үнэн хэрэгтээ тэдний хийж байгаа шинэхэн уран бүтээлтэй нь холбоотой аж. Тодруулбал Д.Бямбацогтын туслах найруулагчаар ажиллаж буй кинонд Б.Хулан гол дүрийг бүтээж байгаа ажээ. Тийм болоод л тэд хэдэн сарыг хамтдаа өнгөрүүлсэн хэрэг.