"Versace Collection” өнгөлөг, дэгжин загваруудыг танилцууллаа

2016 оны 4 сарын 08

Монгол дахь “Versace Collection” брэнд 2016 оны хавар, зуны коллекцийг энэ долоо хоногт танилцуулаад байна. Энэ удаад зуны хөнгөн, өнгөлөг, дэгжин загваруудыг танилцууллаа. Зөөлөн ягаан, ногоон гэх мэт өнгөнүүдийг загварууддаа давамгай ашигласнаас гадна принт буюу хээнцэр хээ бүхий загварууд эрч хүчтэй, өөртөө итгэлтэй байдлыг илэрхийлж байна. “Versace Collection” брэнд нь 1991 онд үүсгэн байгуулагдсан ба алдарт Итали брэндийн АНУ-ын зах зээлд чиглэсэн брэнд болж зарлагдаж байсан ч маш хурдацтай дэлхийн бусад зах зээлд тархсан байдаг. Жанни Версачигийн 1978 онд үүсгэн байгуулсан “Versace” брэнд нь өнөөдөр “Версачи Ателье”, “Версачи”, “Версачи Коллекшн”, “Версус”, “Версачи жинс”, “Версачи гэр” зэрэг өөрийн гэсэн өвөрмөц онцлог бүхий нэр төрлийн коллекцуудыг гаргаж байна. Дашрамд дурдахад хамгийн сүүлд буюу мягмар гарагт” Versace Versus” брэндийн ерөнхий дизайнер Антони Ваккарелло ажлаа хүлээлгэн өгч байгаа талаар мэдээлсэн юм. Тэрбээр Францын загварын өргөө “Yves Saint Laurent”-д ажиллахаар болжээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
31352
0 эможи
keyboard_arrow_up