П.Анужин: Ангийн минь анд, алаг үрсийн минь эцэг А.Эрдэнэбатад

2016 оны 4 сарын 08

“Монгол тулгатны 100 эрхэм” нэвтрүүлгээр олонд танигдсан П.Анужингийн талаар сүүлийн маш олон мэдээлэл гарч байгаа. Саяхан түүний нөхөр байсан “Лайв Энержи Групп”-ын захирал А.Эрдэнэбат Их аварга Д.Дагвардоржид мөнгө хулхидуулсан хэмээн мэдээлэл хийсэн. А.Эрдэнэбатын сөрөг мэдээлэлүүд гарах бүрт П.Анужингийн нөхөр хэмээн цоллуулдаг байсан нь нууц бишээ. Харин энэ бүх мэдээлэлийг хариуд ганц ч үг дугарч байгаагүй П.Анужин нөхрөө өмөөрөн тайлбар хийсэн байна.

Тэрбээр нөхрийнхөө талаар хэлэхдээ “Ангийн минь анд, алаг үрсийн минь эцэг А.Эрдэнэбат

Хийж бүтээж яваагийнхаа төлөө хэлүүлж, хэлмэгдэж яваа эр хүн. Мөн л хэвлэлээр элдвээрээ гүтгүүлж, нэг л айхтар зальхай, бүтэхгүй мэт нэр түүнд зохион байгуулалттай зүүлгэсэн. Бидэнд үг, хов хөөж ирээгүй ижил "алдаа" байжээ.

Эр улс байна даа болох бээз хэмээн уужуухан алхсаар өдий хүрсэнийг нь мэдэх хүн нь би байна.

Өөрийн насанд ахадсан гэмээр төслүүдийг босгож, гадаадын хөрөнгө оруулагч, банк санхүүгийн байгууллагаас олон сая доллорын хөрөнгө оруулалтыг эх орныхоо эдийн засагт татаж, өчнөөн хүнийг ажлын байр, амьдралтай нь залгуулж яваа ажилч залуу! Анхны охиноо төрөхөд бидний эхлүүлж байсан хүүхдийг асран хамгаалах "Эрдэм" төвийг хэн ч дурсаж байгаагүй! Бид ч түүнийг олон нийтэд өөрсдийгөө сурталчилах хэрэгсэл болгоогүй! Төвийн маань анхны хүүхэд өнөө жил японд төгсөөд ирлээ! Эрдэнэбат өөрийнхөө хүүхдүүдээс гадна өчнөөн хүүхдийн сайн эцэг!

Улс төрийн тогтворгүй байдал, гацааж цуцаахын хатуу хөтүүг ясандаа тултал үзэж яваа түүнийхээ төлөө үг дуугарахгүй байж чадсангүй ээ! Улаа эргэтэл гадныхантай уулзаж, нойроо хасан, зугаа цэнгэл, залуу насаа ч умартан хөдөлмөрлөн өндийсөн 70-аад оны сайн төлөөлөл, сайн ааваар би бахархаж явдаг!” гэсэн байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
31347
0 эможи
keyboard_arrow_up