Пластик хагалгаа хийсэн хүмүүст шинэ бичиг баримт хэрэг болдог
Солонгос улсын гоо сайхны мэс засалчид үйлчлүүлэгчдийнхээ царайг танигдахын аргагүй өөрчилж, хүссэнээр нь сайхан болгож чаддаг. Энэ чадварыг нь дэлхий нийт үнэлэх болжээ. Иймээс тус улсад очиж, гоо сайхны хагалгаа хийлгэх гэсэн жуулчдын тоо тасрахгүй, өссөөр байна.
Гэвч энэхүү мэс заслыг хийлгэсний дараа гадна дотноос ирсэн үйлчлүүлэгчид нь шинэ бичиг баримт зайлшгүй хэрэг болдог. Иймээс одоо тусгай тэмдэглэгээ бүхий баримт өгдөг болжээ.
Өмөн нь мэс засал хийлгэгчдийн царай өөрчлөгдөж, давхраагүй нь давхраатай, жижиг нүдтэй, том нүдтэй, өргөн шанаатай нь нарийсч, тарган нь туранхай болж, царай муутай нь хөөрхөн болон өөрчдлөгддөг тул мэс засал хийлгээд буцах гэсэн гадныханд багагүй асуудал тулгардаг байжээ. Учир нь тэд өөрсдийн паспортон дээрх зургаасаа тэс ондоо болчог учир хил нэвтрэхэд, гэртээ харихад нь асуудал тулгардаг байжээ.
Тухайлбал, одоогийнх шиг тусгай бичиг баримт өгдөггүй байхад 2009 онд Хятадын 23 эмэгтэй бусдын бичиг баримтыг ашиглан хил нэвтрэхийг оролдсон хэмээн саатуулагдаж байжээ. Гэтэл тэд гоо сайхны хагалгаанд ороод өөрчлөгсөн эмэгтэйчүд байж.
Тэгвэл өнөөдөр Сөүл хотыг Дэлхийн гоо сайхны мэс заслын төв хэмээн нэрлэж байна. Эндхийн 19-49 насны эмэгтэйчүүдийн 20 хувь нь ямар нэгэн хэмжээгээр хуванцар мэс засалд орсон байдаг гэдэг нь судалгаагаар батлагджээ.