Хаврын чуулганы хамгийн чамин гоё дээлтэй гишүүн

2016 оны 4 сарын 05

Нэгэн үе монгол дээл өмссөн л бол хөдөөний хүн гэж үздэг хандлага тогтчихоод байсан.

Гэхдээ энэхүү “гажиг” хандлага өөрчлөгдөж, Төрийн өдөрлөгүүд маань хүндэтгэлийн арга хэмжээндээ үндэсний хувцсаараа гоёдог болоод байгаа. Өнөөдөр УИХ-ын хаврын чуулган нээлтээ хийлээ.

Чуулганы нээлтэд эмэгтэй гишүүд үндэсний дээлээ өмсч ирсэн нь хамгийн чамин харагдаж байлаа. Тэр тусмаа танхимд эрэгтэй гишүүдийн харцыг унагаж байсан хүн бол УИХ-ын гишүүн, Барилга хот байгуулалтын сайд З.Баянсэлэнгэ байв.

 Харин эрэгтэй гишүүдээс Дархан аварга Б.Бат-Эрдэнэ дээл өмссөн ч доогуураа ботинк өмссөн нь хачин сонин харагдаж байлаа. Товчхондоо хаврын чуулганы хамгийн гоё бүсгүй нь дэрэвгэр хормойтой ягаан дэлээр гангарсан УИХ-ын гишүүн З.Баянсэлэнгэ байсан гэдэг хөгшин хөвөөгүй л итгэцгээж байна.

Эмэгтэй гишүүд маань энэ өдөр бүгд л хэлэлцсэн юм шиг үндэсний хувцсаараа гангарч, парламентын танхим дахь эрэгтэйчүүддээ үлгэрлэж үзүүлэв. Магадгүй дараа дараагийн сонгуульд бүсгүйчүүд маань олноор гарч ирвэл парламентын танхим тэр чигээрээ үндэсний дээл хувцсаараа гангарах ч юм билүү.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
31121
0 эможи
keyboard_arrow_up