Селена Гомез шинэ хайртайгаа учирчээ
2016 оны 3 сарын 31
Дуучин Селена Гомез найз залуутай болсон талаар “www.dailymail.co.uk” мэдээлжээ. Тэрбээр Британийн дуучин Чарлье Пут гэх залуутай үерхэж байгаа аж. “Тэд өнгөрсөн амралтын өдрөөс албан ёсоор үерхэхээр болсон” хэмээн Селенагийн найз ярьжээ.
Дуучин залуу инстаграмдаа Селенатай авахуулсан зургаа нийтлээд “Миний зүрхийг хүчтэй цохилуулсан бүсгүй” гэж бичсэн байна. Мөн Селенагийн экс найз залуу Бибертэй үнсэлцэж буй зургийг инстаграмдаа нийтлээд “Зайгаа бариарай залуу минь. Ганцхан удаа сануулна шүү” гэжээ.
Хариуд нь Бибер твиттертээ Селенатай авахуулсан зургаа нийтлээд “Хэн нь зайгаа барих бол доо” гэсэн байна.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
30934
0 эможи