Баян Р.Базараа анхны охиноо тэвэрч, амьдралаа жинхэллээ

2016 оны 3 сарын 31

Олны танил хосууд салж, нийлж байдаг ч Р.Базараа, Д.Ариунцэцэг хоёр учирдаг нь мөн ч сонин хувь тавилан. Хэвлэлийнхэн байтугай хавь ойрынхноо ч шоконд оруулсан хосууд саяхан шинэ хүнээ өлгийдөн авчээ. Тэд охинтой болсон бөгөөд дөрвөн хүүгийн эцэг Р.Базараа охинтой болсондоо хөл нь газар хүрэхгүй баярлаж байгаа сурагтай. Хамгийн олзуурхууштай нь тэд шинэхэн хүнээ мэндлэхээс өмнө гэрлэлтээ батлуулсан бөгөөд ойрын хүмүүстэйгээ даруухан ёслол хийсэн аж. Юутай ч ард түмний мисс албан ёсоор айлын гэргий болж, халхын цуутай эр дөрөв дэх амьдралаа жинхэллээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
30884
0 эможи
keyboard_arrow_up