Ноён Бондгорын эхнэр тайлбар хийлээ

2016 оны 3 сарын 29

Дуучин Ц.Амарбаяр буюу сонсогч фэнүүдийнхээ дунд “Ноён Бондгор” нэрээрээ танил болсон авьяаслаг залуугийн эхнэр нь өнөөдөр олон нийтэд хандан мэдэгдэл хийлээ. Тэрбээр 100 гаруй килограмм жинтэй нөхрийнхөө илүүдэл жин болон өөрийнхөө хайр сэтгэлийн үнэн мөнийг хатуухан үгсээр ийн илэрхийлхийлсэн байна.
“Зарим найз нөхөд, янз бүрийн КОММЕНТ бичдэг хүмүүс МАНАЙ НӨХРИЙГ яанаа, ямар муухай БҮДҮҮН юм бэ? Энэ хүүхний толгой тархи ЗҮГЭЭР үү ? НӨГӨӨ АЖЛАА яаж хийдэг байна аа? МӨНГӨ хүчтэй юмаа!!! гэх зэргээр доромжилж бичсээр, ярьсаар удлаа.
Би ч “За, за хүмүүсийн бодол ямар хамаа байхав” гэж их л тэвчээртэй байдаг байлаа. Одоо энэ нээрээ арай ДЭНДЭНЭ ээ.
Тийм юм бичээд байгаа хүмүүс бүгд НӨХӨР, ЭХНЭРИЙНХЭЭ гадаад бие болоод биеийн сайхантай нь, туранхай БИЕТЭЙ НЬ Л ХАНИЛАН СУУСАН юм байна. Хамгийн чухал нь л ТУРАНХАЙ БИЕ гэж ойлголоо.
Тэгэхээр та нарын яриад байгаагаар бол бие нь л аятайхан бол тэр хүн нь ЯМАР ХҮН байх нь хамаагүй хайрлаад ханилан суудаг гэсэн үг үү.
Хүнийг ХАЙРЛААД ханилахад СЭТГЭЛ, ИТГЭЛ, ҮЗЭЛ БОДОЛ, ХАЙР ХАЛАМЖ гээд маш олон зүйл нөлөөлдөг юм шүү дээ, хүмүүс минь ээ.
ТУРАНХАЙ БИЕ , СЕКС 2 байхад л та нарын амьдрал жаргалтай болдог бололтой.
Би нөхөртэйгөө танилцаад 12 жил, хамт амьдраад 9 жил болж байна. Бид 2-г танилцахад манай нөхөр дуу дуулдаггүй жирийн л нэг залуу байсан.
Та нараас л дутуу, БИД өөрсдийнхөө АМЬДРАЛД САНАА ЗОВОВ гэж дээ. Мэдээж илүүдэл жин хэрэггүй, бид хичээж байгаа.
Тиймээс янз бүрийн илүү дутуу юм ЯРЬЖ, БИЧИЖ байгаа хүмүүст бид 2-ийн СЕКСИЙН амьдралыг сонирхож хайран ЦАГАА ҮРЖ байхын оронд ТАРХИНЫ ЯДУУРАЛ, ХООСРОЛД ОРСОН ОЮУН УХААНАА бага ч болов сонирхож ӨӨРИЙН ҮНЭТ ХАЙРАН ЦАГАА ГЭР БҮЛДЭЭ, ӨӨРТӨӨ зарцуулаасай гэж хичээнгүйлэн хүсэх байна.
Хүндэтгэсэн: Б.Золзаяа” хэмээн өөрийн цахим хуудсаараа дамжуулан хүргэжээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
30781
0 эможи
keyboard_arrow_up