Дахин нэг дуучин УИХ-д нэр дэвшихээр боллоо

2016 оны 3 сарын 28

Эх үрсийн элч дуучин "Ноён Бондгор” хэмээх өвөрмөц нэрээр олонд танигдсан дуучин бол Ц.Амарбаяр юм. Түүнд энэхүү содон нэрийг МУГЖ С.Жавхлан ах нь өгсөн гэдгийг нэгэн ярилцлагадаа дурьдсан байдаг.

Энэ жил УИХ-ын сонгууль болох гэж буйтай холбогдуулан олны танил залуучууд олноороо нэр дэвшихээ мэдэгдээд буй. Тэр тусмаа урлагаас улс төрлүү хошуурагчид олон болсон. Анхлан дуучин Нара энэ шийдвэрийг дуулиантайхан гаргаж, хэсэгтээ л шуугиулаад авсан. Саяхан мисс Х.Бадамгэрэлийн нөхөр Г.Мөнхбаяр бие даан нэр дэвшихээ мэдэгдсэн бол нэгэн зүгт хамтлагийн дуучин залуу нэр дэвшихээ мөн мэдэгдээд амжсан. Залуу хүний хувьд чамлахааргүй амжилттай яваа дуучин Бондгор мөн л энэ эгнээнд багтаж УИХ-д Баянгол дүүргээс бие даан нэр дэвшихээр зэхэж буй гэнэ.  Магадгүй энэ шийдвэрийг гаргахад нь нутгийн дуучин ах С.Жавхлан зөвлөсөн байх гэсэн олны хардлага хүртэл яваад амжсан байна. 

Дуучин Бондгор, УИХ-ын гишүүн Г.Уянгатай хамтран Өвөрмонголчуудыг байлдан дагуулсан олон ангит УСК-ны дуу “Чи бидэн хоёр” нэртэй дууг дуулсан. Энэхүү дуу нь гарсан даруйдаа олны анхаарлыг татаж Ноён Бондгор, гишүүн Г.Уянга гэсэн хослон дуулаачид шинээр мэндэлж аль хэдийн сонсогч фэнүүдтэй болоод амжжээ. Харин энэ талаар зарим хүмүүс "Ноён Бондгорыг УИХ-ын гишүүн Г.Уянгын сонгуулийн ажилд явах нь гэж байтал өөрөө нэр дэвших гэж байжээ. Тэгэхлээр энэ хоёр дөрөө харших гэж байгаан болов уу" гэлцэж байна гэв.

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
30740
0 эможи
keyboard_arrow_up