Дуучин Б.Амархүү МАН-ын гишүүн болсон шалтгаанаа тайлбарлажээ
Дуучин Б.Амархүү саяхан аавтайгаа МАН-д гишүүнээр элссэн. Түүний энэхүү үйлдлийг Б.Амархүү бусад урлагийнханы адилаар сонгуульд хүч үзэх нь хэмээн “хардах” хүн олон байсан билээ. Тэгвэл тэрбээр “100 Асуулт & 100 Хариулт"” нэвтрүүлэгт оролцохдоо энэ талаар байр сууриа илэрхийлжээ.
Б.Амархүү “Би 10-аад жил Монголынхоо нэрийг гаргаж, Оросын шоу бизнест ажиллалаа. Би 2 дугаар ангиасаа эхлээд тэнд амьдрахдаа Монголоо их санадаг байсан. Монголынхоо цасыг харах юмсан, наадмаа үзэх юмсан гэх зэргээр...
Тийм болохоор одоо яг Монголынхо төлөө үгээ хэлэх цаг үе нь ирж байгаа юм болов уу гэж бодсон. Гэхдээ би сонгуульд нэр дэвшинэ гэж байгаа юм биш. Өөрийнхөө чаддаг зүйлийг, уран бүтээлээ л хийгээд явах болно. ” хэмээн ярьсан байна.
Ямартай ч дуучин залуу сонгуульд нэр дэвших зорилгоор намд элсээгүй бололтой. Гэхдээ “Залуу хүний замын хүзүү урт” гэдэг, ирээдүйд олны танил залууг намынхаа төлөөлөл болгон сонгуульд хүч үзүүлэхээр МАН батлахаа гардуулсан ч юм билүү... Тэрийг цаг хугацаа харуулах биз ээ.