Тайлор Свифтийн хөргөгчинд юу байдаг вэ?

2016 оны 3 сарын 24

Өнөө цагийн хөгжмийн ертөнцийн өнгө төрхийг тодорхойлон, өөрийн нэрээ дэлхийн тавцанд цуурайтуулан яваа гайхалтай залуу дуучин бол мэдээж Тайлор Свифт (Taylor Swift) юм. Гаргасан дуу бүр нь амжилт дагуулж байдгийн  нууц нь өвөрмөц эмэгтэйлэг хоолой, бүтээлч уйгагүй зан, хөөрхөн царайнаас гадна гуалиг сайхан бие нь юм. Иймд та бүхэндээ дуучин бүсгүй хэрхэн өөрийн биеийн галбираа хадгалдаг, ямар хоол хүнс хэрэглэдэг тухай нэгэн сэтгүүл дээр гарсан ярилцлагыг хүргэе.

Тайлор Свифтийн хөргөгчинд юу байдаг вэ?
 

 

 

Сэтгүүлч: Та ихэнхи цагаа аялан тоглолтоор явж буюу энд тэнд явж өнгөрүүлдэг. Нүүр будгийн өрөө эсвэл студидээ голчлон юу иддэг вэ?

Тайлор: Би маш их ус уудаг л даа. Өдөрт ойролцоогоор 10 сав уудаг. Бас мэдээж шинэ ногоонууд хэрэглэдэг. Өөр хоол хүнс хэрэглээд байдаггүй.

Сэтгүүлч: Бид таныг хоол хийх дуртай гэж сонссон. Энэ талаараа яриач?

Тайлор: Би ерөнхийдөө шинэ жорнууд туршиж үзэх дуртай.  Нэг хоолоо дахин дахин хийгээд байх сонирхолгүй санагддаг. Саяхан Эшли (Ashley) гээд найзындаа очиход тэр надад гайхалтай амттай хулд загасны амталсан мах, будаатай бэлдэж өгсөн. Би түүнээс жорыг нь аван, анх удаа загасаар хоол хийж үзсэн. Үнэхээр сайхан санагдсан, бас их гоё амттай болсон байна лээ шүү. 

 

Сэтгүүлч: Таны хөргөгчинд голдуу юу байдаг вэ?

Тайлор: Өглөөний цайндаа би голдуу өндөг шарна, гахайн мах, бяслаг, шарсан талхтай иддэг. Ерөнхийдөө бол дандаа өндөг, гахайн мах, тахиан мах ашиглан хачиртай талх хийх дуртай. Мөн өглөөний цайгаа уух болгондоо жүржийн шүүс уух дуртай. Жүржийн шүүснээс гадна таргалуулдаггүй кола, пармижано-Режано бяслаг, шанцай, илчлиг багатай жигнэмэг зэрэг л байдаг даа.

Сэтгүүлч: Ээжийнхээ хийж өгсөн ямар хоолонд дуртай вэ?

Тайлор: Мэдээж ээжийн маань хийж өгсөн бүх хоол амттай. Түүний хийдэг шарсан мах нь их гоё бас бор сахар, шоколад, цөцгий, самар зэргээр хийдэг ирисд нь би ухаангүй дуртай.

Сэтгүүлч: Та гэр бүлийнхэн болон найзууддаа зориулан ямар хоол хийж өгдөг вэ?

Тайлор: Голдуу шарсан тахиа болон банш хийж өгдөг. Бас заримдаа өөрийн нэрийн пастагаа пармезан бяслагтай хийж бэлэг барьдаг даа.

Сэтгүүлч: Таны идэж байсан хамгийн амттай хоол?

Тайлор:  Би бургер хийх их дуртай. Тиймдээ ч нэг удаа тахианы мах амтлан шарж, сармис, ногоон шош, лууван, броккили зэрэгтэй идэж байсан. Гайхалтай амттай санагдаж билээ. Би бүр яаж ингэж хийчихэв ээ гэж гайхаж байлаа шүү дээ.

Сэтгүүлч: Ямар хоолонд дуртай вэ?

Тайлор: Амтат төмс, шарвин болон пиццанд их дуртай.

Сэтгүүлч: Өвлийн улиралд та ямар хоол иддэг вэ?

Тайлор: Миний хамгийн дуртай улирал бол өвөл. Учир нь мэдээж зул сарын баяр болдог, бид нэг нэгэндээ хайраа илэрхийлдэг. Миний хувьд гэвэл баяраар хулуутай талх, бурамтай бялуу болон халуун шоколад зэргийг ойр дотныхондоо хийж өгдөг. Бусад өдрүүдэд бол ихэвчлэн халуун шөл, мах гээд л илчлэг тэжээл өгөхүйц хоол идэхийг хичээдэг.

Сэтгүүлч: Таны гуалиг биеийн нууц юу вэ? Дасгал хөдөлгөөн хийдэг үү?

Тайлор: Мэдээж жингээ барьна гэдэг эмэгтэй хүн бүрийн хувьд хэцүү асуудал байдаг. Миний хувьд хоол идэх дуртай, тиймдээ ч нэг их хоолны дэглэм бариад байдаггүй. Харин өглөө бүр нэг цагийн турш гүйдэг. Ингэснээр хөлс их ялгарч, илүүдэл өөх сайн шатаж, бие чангарч чийрэгждэг юм. Мөн надад өдрийг эрч хүчтэй өнгөрүүлэх урам зориг хайрладаг. Тийм учраас би өглөө болгон гүйгээд бүр хэвшчихсэн. 

 

 
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
30563
0 эможи
keyboard_arrow_up