Хамгийн алдартай 10 твит

2016 оны 3 сарын 21

Твиттер 10 нас хүрлээ. #HappyBirthdayTwitter. Сард 320 сая хүн 35 хэлээр энэ микро блогийг ашиглан хоорондоо харьцдаг. Твиттерийн түүхэнд хамгийн алдартай 20 твитийг хүргэж байна.

1. Хамгийн анхны твитийг Жек Дорси 2006 онд бичжээ. "Би өөрийн Твиттерийг бүтээж байна" гэж Твиттер бүтээгчдийн нэг Ж.Дорси бичсэн юм.

2. 2009 оны 6-р сарын 25-нд Твиттер анх удаа "нурж унажээ". Попын хаан Майкл Жексон нас барсан мэдээ дэлхийг донсолгох үед 1 минут тутамд 5000 эмгэнэл илэрхийлсэн мэдээ, мэдээлэл нийтлэгдэж байсан тул Твиттер ачааллаа даалгүй эвдэрчээ.

3. Дэлхийн №1 алан хядагч Осама бин Ладеныг устгах ажиллагааг "Twitter"-ээр шууд дамжуулсан твит 3-т орж байна. Пакистаны IT мэргэжилтэн Сохаиб Атхар алан хядагчийг устгаж байгаа үйл явдлыг нэгт нэгэнгүй Твиттерт өгүүлсний дараа дэлхий даяар алдаршсан. Атхар тэр үед Абботтабад хотод Осамагийн хөрш амьдардаг байжээ.

4. Америкийн Ерөнхийлөгч Барак Обама дахин сонгуульд ялмагцаа бичсэн твит нь дуучин Жастин Биберийнхийг ч давж гарчээ. Тэр өөрийн багийнханд хандахаас ч өмнө Твиттерт "Дахин 4 жил" гэсэн 3-хан үг бичээд нэг зураг хавсаргасан юм.

5. Хамгийн алдартай селфи нэгэн зэрэг 2 амжилт тогтоосон юм. Оскарын шагнал гардуулах ёслолын үеэр хөтлөгч Эллен Дедженерес түүхэнд байгаагүй твит хийхээр шийдэн Брэдли Купер, Брэд Питт, Мэрил Стрип, Жулия Робертс, Женнифер Лоуренс, Кевин Спейс, Жаред Лето, Анжелина Жоли нартай хамт селфидсэн. Энэ твитийг хэдэн сая хүн ретвит хийсэн байна.

6. Даашинзаас болж интернэт 2 хуваагдсаныг санаж байна уу? 2015 оны 2-р сард BuzzFeed-н нийтэлсэн даашинзыг нэг хэсэг нь алтлаг шар гэсэн бол нөгөө хэсэг нь хар хөх гэж #whiteandgold, #blueandblack и #dressgate хэштэгтэй маргалдсаар дээд амжилт тогтоосон доо.

7. Ангараг гараг дээрээс мөс (ус) олсон NASA-гийн мэдээ энэ жагсаалтын 7-д орлоо.

8. Орост хоргодож байгаа экс тагнуулч Эдвард Сноуден 2015 оны 9-р сард Twitter-т бүртгүүлмэгц хэдэн мянган хүн түүнийг дагажээ. Одоо

9. Дипломат мэдээ хоромхон зуур алдаршсан тохиолдол бий. Энэ бол Ираны Гадаад харилцааны сайд Мохаммад Жавад Зариф удаан хүлээгдсэн цөмийн хөтөлбөрийн хэлэлцээр байгуулсныг мэдээлсэн явдал.

10. Нээлт хийснээ албан ёсоор зарлахын өмнө Твиттерт мэдээлж олонд сонордуулсан хүн бол судлаач Эрин Райан. Тэрбээр NASA-гийн Годдардын нэрэмжит сансрын нислэгийн төвд ажилладаг бөгөөд орон зай-цаг хугацааны долгион нээсэн талаар эрдэмтдээс өмнө Твиттерт мэдээлжээ. "Таталцлын долгионыг анх удаа тэмдэглэж авлаа" гэсэн бичигтэй бялууны зургийг Эрин Райан интернэтэд тавьсан юм. Үүнээс 15 минутын дараа л энэхүү нээлтийн талаар албан ёсоор нийтэд мэдээлжээ.

www.mnews.mn

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
30395
0 эможи
keyboard_arrow_up