Ким Кардашьяаны дуулиан тарьсан зургууд

2016 оны 3 сарын 18

Реалити шоунаас эхлэн өдгөө дэлхий дахинаа нэр алдраа түгээж чадсан Ким Кардашьяан цахим ертөнцтэй нягт холбоотой билээ. Тэр ч утгаараа тэрээр өөрийн цахим хуудсаар дамжуулан олонд үргэлж л сонин содон, шуугиан тарихуйц хагас нүцгэн, заримдаа бүр чармай нүцгэн зургаа ч ичиж зоволгүйгээр нийтэлдэг. Тэгвэл та бүхэндээ Ким Кардашьяаны хамгийн шуугиан тарьсан гэрэл зургуудыг хүргэж байна.

Ким Кардашьяаны дуулиан тарьсан зургууд
 

 

1Нүцгэн сэлфи

 

Та бүхэн санаж байгаа бол саяхан болсон "Мартын 8" баярын өдөр, Ким Кардашьяан өөрийн чармай нүцгэн, толины өмнө авахуулсан зургаа олонд дэлгэж, шуугиан тариад амжсан. Хамгийн утгагүй нь тэрээр энэхүү зурагныхаа доор “Өмсөх хувцас олдохгүй нь” хэмээх тайлбарыг бичсэн байсан юм. Реалити шоуны од, алдарт реппер Канье Вестийн эхнэрт өмсөх хувцас олдохгүй байна гэдэг юу л бол? Магадгүй тэрээр хүмүүсийн анхаарлыг татах, төдий хэмжээгээр мөнгө олохын тулд ийнхүү  үйлдэл хийсэн байх л даа... Энэ талаарх дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД дарж үзнэ үү.

 

Нүцгэн сэлфи

2Үслэг бикини

 

Олны танил байх, тэр хэмжээгээрээ мөнгө олно гэдэг тухайн хүнээс асар их тэвчээр хатуужил шаарддаг. Өвлийн хүйтэнд үслэг бикини, өвдгөө хүрсэн үстэй гутлаас өөр хувцасгүй зураг авахуулна гэдэг ч хэн хүний хүсэх зүйл биш шүү дээ. Мэдээж тэрхүү зураг авалт ганц даралтаар дуусахгүй нь ойлгомжтой. Ким энэхүү зураг авалтынхаа талаар хэлэхдээ, "Миний бие даарсандаа бараг л мэдээ алдаад, хөдөлж чадахгүй байсан" хэмээжээ.

 

Үслэг бикини

3Шуугиан тарьсан зураг авалт

 

Таны харж байгаачлан тус зургийг авахуулахын тулд Ким Кардашьян “Paper” сэтгүүлээс багагүй мөнгийг халааслаад амжсан. Тус зураг цахим ертөнцөөр тархсан даруйдаа маш олон хүмүүсээс шүүмжлэл хүртсэн гэхэд хилсдэхгүй. Бүр олны танил зарим эмэгтэй жүжигчид хүртэл түүний энэ зургийг ихэд шүүмжлэн, өөрсдийн үзэл бодлыг илэрхийлж байсан юм. Гэхдээ л энэ зураг тухайн өдөртөө л гэхэд аль хэдийн 15.9 сая гаруй хандалтыг авч чадсан билээ.

 

Шуугиан тарьсан зураг авалт

4Биен дээрх зураг

 

Алдарт “Cosmopolitan” сэтгүүлийн зураг авалтаар Ким эзгүй цөлд нүцгэн биен дээрээ цагаан будаг түрхсэн байдалтай зургаа авахуулсан байдаг. Тус зурган дээр түүний биеийн галбир үнэхээр тод, сайхан харагдаж байгаа биз? Энэ зураг мөн л тухайн үедээ жинхэнэ сенсааци тарин, тэр хэмжээгээрээ шүүмжлэл хүлээж авсан юм.

 

Биен дээрх зураг

5“Rolling Stone” сэтгүүлийн зураг

 

“Rolling Stone” сэтгүүл Ким Кардашьяны энэхүү зургаар сэтгүүлийнхээ нүүрийг чимснээр, уншигчдийн тоо эрс нэмэгдсэн гэхэд болно. Учир нь тус сэтгүүл Ким Кардашьяаныг олонд танигдаж, анхаарлын төвд байх оргил үеэр "Түүний дотоод жинхэнэ мөн чанар" хэмээх жинхэнэ цагаа олсон нийтлэлийг олны хүртээл болгож байлаа. Сэтгүүлийн бодлого гэж ийм л айхтар байгаа юм даа. Түүнээс хойш Ким улам л алдартай болсон билээ.

 

“Rolling Stone” сэтгүүлийн зураг

6Усны хувцастай сэлфи

 

2013 оны 6-р сард Ким охиноо төрүүлсний дараа удалгүй цахим ертөнцөд тэсрэлт хийсэн юм. Учир нь жирэмснийхээ хугацаанд их л нам гүм байсан тэрбээр төрөөд удалгүй энэхүү зургаараа өөрийгөө эргэн ирсэн болохоо мэдэгдсэн юм. Төрөөд удаагүй ч, яг л залуухан халуухан 20 настай бүсгүй шиг харагдах энэ зураг түүнийг аргагүй л олны анхаарлын төвд байхаар төрсөн мэт сэтгэгдлийг олонд төрүүлж байлаа. 

 

Усны хувцастай сэлфи

7Шүүмжлэл дагуулсан зураг

 

Ким энэхүү зургаа 2005 онд авахуулсан юм. Гэвч тэрээр тус зургийг Инстаграм сайтад хийж, "Миний охин Норт гар утсаар минь оролдож байгаад энэ зургийг санаандгүй олонд түгээчихлээ. Тэр яагаад чухам энэ зургийг сонгох болсныг мэдэх юм алга" хэмээх тайлбартай оруулжээ. Гэвч хүмүүс түүнийг өөрийнхөө оруулсан зурган дээр охиныхоо нэрийг барилаа хэмээн буруутгасан гэдэг. Үнэхээр үнэн эсэхийг нь бурхан л мэдэх байхдаа.

 

Шүүмжлэл дагуулсан зураг

8Аймшгийн баярын өмсгөл

 

2006 оны Халловин буюу аймшгийн баярын өдрөөр Ким, Аладдин хүүхэлдэйн киноны Жасмин гүнжийн дүрд хувирсан юм. Тэр хүмүүсийн анхаарлыг хэрхэн өөр дээрээ татах тал дээр яг л үзмэрч шиг авьяастай юм гээч. Үнэхээр л үлгэрийн гүнж бодит амьдрал дээр амилаад гараад ирэв үү гэлтэй харагдаж байгааг нуух юун...

 

Аймшгийн баярын өмсгөл

9Далайн эрэг дээрх түүний төрх

 

Түүний далайн эрэг дээр ийнхүү амарч байх үеийн агшинг папарацичид дурандаа буулгажээ. Энэхүү зураг цахим ертөнцөд нийтлэгдсэн даруйдаа маш олон хүнээс эерэг үнэлгээг авсан байдаг. Түүнийг үнэхээр сайхан харагдаж байна, үргэлж цагаан бикини өмсөх юмаа гэх зэрэг сэтгэгдлүүдийг үлдээсэн байх ажээ.

 

Далайн эрэг дээрх түүний төрх

10“W” сэтгүүлийн нүүр зураг

 

Хэзээд зоримог, эрэгэлт буцалтгүйгээр нүцгэлж чаддаг Ким Кардашьяан 2010 онд “W” сэтгүүлийн нүүрийг ийнхүү мөнгөлөг нүцгэн биеэрээ чимжээ. Тэрээр энэ зургаа авахуулсныхаа дараа дахин нүцгэлэхгүй хэмээн хэлж байсан ч, энэ нь ердөө л цаг зуурын хоосон амлалт байжээ. Зарим нь бүр түүнийг хараад "Ким нүцгэлэхгүй юм бол өөр хэн нүцгэлэх вэ дээ" хэмээн уулга алдсан гэдэг шүү.

 

“W” сэтгүүлийн нүүр зураг

11Эгч дүүс

 

“Keeping Up With Kardashians” шоу олонд танигдаж, Кардашьяаны эгч дүүс олны анхааралд өртөөд ирэх үеэр тэд энэхүү зургаа авахуулсан байдаг. Таны харж байгаачлан тус зурган дээр Ким, эгч Кортни Кардашьяан (Kourtney Kardashian), дүү Хлое Кардашьяан (Khloé Kardashian)-ы хамтаар байна.

 

Эгч дүүс

12“Playboy” сэтгүүлийн нүүр зураг

 

Ким “Playboy” сэтгүүлийн нүүрэн дээр ийнхүү зургаа авахуулсныхаа төлөө 5 сая долларыг халаасласан гэдэг. Нүцгэн зураг болгоны ард асар их хэмжээний мөнгө дагалддаг болохоор л тэр иймэрхүү эрээ цээргүй үйлдлүүдийг хийдэг биз ээ...

 

“Playboy” сэтгүүлийн нүүр зураг

13Ирвэс Ким

 

Үзэсгэлэнтэй, дур булаам ирвэсний дүрд хувирсан Ким эл зургаа 2012 оны Халловины баяраар авахуулж байжээ. Тэрээр үргэлж л онцгой гоёлыг сонгодог шүү дээ. Мэдээж түүний энэүү төрх ч мөн интернэт хэрэглэгчдээс багагүй хандалтыг авсан байдаг аж.

 

Ирвэс Ким

14Хагас нүцгэн зураг авалт

 

Түүний хар цагаан, хагас нүцгэн энэхүү зураг мөн л нүдтэй бүхэнд харагдаж, амтай болгоноос шүүмжлэл авсан юм. Цахим ертөнцийн хатан гэгддэг Ким хэрхэн олонд танигдах, шуугиан дуулиан тарихдаа мэргэжлийн бололтой шүү. Нэг гараараа хөхөө дарсан энэхүү зургийг төгс даруулахын тулд 20 удаа "шот" хийсэн гэдэг.

 

Хагас нүцгэн зураг авалт

15"GQ" сэтгүүлийн нүүр зураг

 

Ким Кардашьяан 2014 онд "GQ" эрчүүдийн сэтгүүлийн нүүрийг ийнхүү чимсэн байдаг. Ягаан шаахайнаас өөр хувцасгүй орон дээр нүцгэн хэвтэх тэрээр оны хамгийн шилдэг бүсгүйгээр шалгарсан юм. Тэрээр энэ талаараа хэлэхдээ, “Зураг авалт санасныг бодвол хүнд байсан. Хэрхэн байрлал авах, аятайхан харагдах тал дээр тусалж, хамтран ажилласан сэтгүүлийн хамт олондоо баярлалаа.” хэмээн хэлсэн ажээ.

 

"GQ" сэтгүүлийн нүүр зураг

16Улаан хивсний ёслол

 

Нью-Йорк хотод болсон “Met Gala” улаан хивсний ёслолын үеэр Ким нэвт гэрэлтсэн, битүү шигтгээтэй бариу даашинзаар гоёсон юм. Түүний энэхүү зургийг харсан хүмүүс дуучин Бейонсег дуурайсан хэмээн шүүмжилсэн сурагтай. Ямартай ч түүний энэхүү хувцаслалт Кимийг үнэхээр халуухан харагдуулж байна.

 

Улаан хивсний ёслол

17Дуураймал байрлал

 

Өгзгөн дээрээ хундага байрлуулан, оргилуун дарсаа задлах төдийд тэр нь хундгандаа мэдрэмжтэй гэгч нь орж байгаа тус зураг үнэндээ 1976 онд Францын гэрэл зурагчин Жан-Поль Гауде (Jean-Paul Goude)-ийн дарсан зургаас санаа авсан ажээ. Гэвч хуулбар энэхүү зураг одоо ч хүртэл яригдсаар байгаа юм.

 

Дуураймал байрлал

18Кимийн дүү нар

 

Кимийн эх нэгт, эцэг ондоо үзэсгэлэнтэй дүү нар болох Кендал Женнер, Кайли Женнер нарын хамтдаа авахуулсан энэхүү зураг цахим ертөнцөд нийтлэгдсэн даруйдаа тэсрэлт хийсэн билээ. Хүмүүс тэдний зурагны дор эгч дүүсийг үнэхээр үзэсгэлэнтэй харагдаж байна гэхчилэн эерэг сэтгэгдлүүдийг үлдээсэн байдаг.

 

Кимийн дүү нар

19Үргэлж үзэсгэлэнтэй харагдах Ким

 

Тэрээр энэхүү зургаа цахим ертөнцөд унтахынхаа өмнө хэмээх тайлбартайгаар нийтэлсэн байдаг. Магадгүй тэрээр унтахдаа ч гэсэн будгаа арилгахгүй, гоёл чимэглэлтэйгээ унтдаг бололтой шүү. Энэхүү зураг цахим ертөнцөд хэсэгтээ л шуугиан тарьж, хэрэглэгчдээс хэдийн 130 сая хандалтыг авч чадсан билээ.

 

Үргэлж үзэсгэлэнтэй харагдах Ким

20Хамгийн сонгодог гоёл

 

30 гаран насандаа хүний хань, 2 хүүхдийн ээж болсон Ким Кардашьяан намба сууж, үнэхээр дэгжин классик хувцаслах болсон. Ямартай ч түүний энэ төрх өөрт нь зохисон гэж жигтэйхэн. Олны нүдэн дээр илт намба сууж буй түүнийг харсан хүмүүс одоо л нэг ухаан суужээ хэмээн сайшааж байгаа гэнэ.

 

 
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
30330
0 эможи
keyboard_arrow_up