С.Төгс “Asia`s next top model” шоуг орхилоо
“Америкийн нэкст топ модель” телевизийн шоу нэврүүлгийн албан ёсны эрх бүхий "Азийн нэкст топ модель" шоунд манай улсаас анх удаа загвар өмсөгч С.Төгс оролцож байгаа тухай бид өмнө мэдээлсэн. Тэрээр эхний хэсэгт шилдэг зургаад жагсаж, тэмцээнээ үргэлжлүүлж байсан бол өчигдрийн дугаарт тэмцээнийг орхилоо.
Тэрээр өөрийн цахим хуудаснаа “Сайн байцгаана уу. Орж байгаа шоу маань маш олон сарын өмнө зураг авалтаа хйигээд, бүх юм дуусаад удаж байгааг та бүхэндээ дуулгасан. Ямар ч байсан миний хувьд өнөөдрийн дугаараар шоуг орхих болсноо хэлэх ёстой байх. Хүмүүсийн үзэж байгаа бичлэгэн дээр болсон бүх зүйлийн 10 хувь л гарж байгаа. За товчлоод хэлэхэд цаана нь ажилладаг хүмүүсийн нэг нь надтай холбогдоод Монголчууд фэйсбүүк, инстаграмм дээр ийм идэвхтэй байхыг мэдсэн бол чамайг өшөө удаан байлгах байсан юм гэж хэлж, уг шоуг дамжуулдаг суваг гардаггүй орны моделуудыг тэмцээндээ оруулах дургүйг хэлсэн. Гэхдээ одооноос эхлээд улирал болгондо Монгол моделуудтай хамтран ажиллахыг хүсч байгааг мэдэгдэхэд таатай байна. Өдрийн хүртэй загварын ертөнц ердөө хөгжөөгүй, бас хүмүүс нь энэ тэмцээнийг ердөө тоохгүй байх гэсэн шалтгаанаар Монгол оролцогчид энэхүү тэмцээнд тэнцэж байгаагүй мэдээд их шударга бус санагдсан ч анх продьюсеруудтай уулзахад энэ тэмцээн биш, телевизийн шоу гэдгийг санаарай гэж хэлж байсныг санаж байлаа. Энэ шоуны бүртгэл эхлэхэд би монгол моделууддаа мэдэгдэх даалгавар авсан бөгөөд тэнцсэн охидууддаа өгөх зөвлөгөө маш их байгаа шүү” гэжээ.