Оддын ТАНСАГ орд харш

2016 оны 3 сарын 15
Майк Тайсон Лас-Вегас (Nevada) муж дахь "Hangover" кинонд гардаг хаус Үнэ: 1.5 сая доллар Хоёр давхар 600 хавтгай дөрвөлжин метр байшинд Тайсон 2008 онд нүүж иржээ. Орон сууцыг худалдахын өмнө бүрэн засварласан ба зургаан ариун цэврийн өрөө, таван унтлагын өрөө, кино театр, гурван задгай зуухтай, нэг дарсны зоорь болон Jacuzzi болон хүрхрээ, усан сантай. Эдүгээ Тайсоны гэрт байхгүй ганц зүйл нь, "Hangover" кинонд гардаг барын тор гэнэ. Тайсан албан ёсоор, хамгийн баян одуудын зэрэглэлд ороогүй ч, шоу бизнесийн хамгийн нөлөө бүхий оддын нэг хэвээр л байна. Түүний санхүүгийн байдал нь Лас-Вегас дахь хоёр давхар байшингаа зарах эрхтэй байгаа нь тийм ч муу биш гэнэ.
Тейлор Свифт /Taylor Swift/ Хамгийн баян оддын жагсаалтын №8-д бичигдсэн Род-Айленд дахь Уотч Хилл /Watch Hill/ харш нь Атлантын далайн эрэгт оршино Үнэ: 17 сая доллар Кантри-поп гүнж ба жүжигчин тэрбээр саяхнаас эд хөрөнгөд анхаарал нь маш их хандуулах болжээ. House Watch Hill-ийг 2013 оны дөрөвдүгээр сард авсан. Байшин нь 20 000 хавтгай дөрвөлжин метр, 65 м урт наран шарлагын газартай. Дуучин Массачусетс мужид далайн ойролцоо Хаянис /Hayanis/ бас нэг байшинг 2012 оны зун 4.8 сая доллараар худалдан авч, 7 сарын (2013 оны хоёрдугаар сард) дараа 5.7 сая доллараар борлуулсан байна. Тэрбээр мөн Калифорни муж улсад Беверли-Хиллз /Beverly Hills/-д бас гэртэй. Тэрээр 2012 онд 4 сая доллараар худалдан авсан байна. 2014 онд, Свифт Нью-Йоркийн элит хороололд 20 сая долларын үнэтэй пентхаусын эзэн болсон. Уг пентхаус өмнө нь найруулагч Питер Жексон /Peter Jackson/-нд харьяалагддаг байжээ.
Жастин Бибер /Justin Bieber/ 2014 онд тэрбээр хамгийн баян 30алдартны чансааг тэргүүлсэн ч, нэг жилийн дараа Forbes-ийн жагсаалтаас хасагдсан байна. Калабасас хотод (Калифорни муж) -д Oaks Mansion харшийг эзэмшдэг. Үнэ: 6.5 сая доллар Дуучин Жастин Бибер 2012 онд Лос-Анжелес хотын захад байх энэ байшинг худалдаж авсан. 6 унтлагын өрөө, 7 ариун цэврийн өрөө болон бусад хэд хэдэн өрөөтэй. Амьдрах орчин нь 855 хавтгай дөрвөлжин метр ажээ. Мөн 2012 онд Бибер өөрийн 18 насны төрсөн өдрөөр Лос-Анжелес-ын нэр хүндтэй Hollywood Hills-т байшин худалдаж авчээ. Миллс Studio архитектурын товчоо уг байшинг шилэн хийц бүхий, ган, бетоноор бүтээсэн байна. Байшин нь бараг 875 метр квадрат талбайтай юм. Таван унтлагын өрөө, баар, биеийн тамирын заал, массажны өрөө, гэрийн кино театртай.
Женнифер Лопес /Jennifer Lopez/ Хамгийн баян одуудын зэрэглэлд 95-д орж байна. Нью-Йорк муж дахь Уотер Милл харш Үнэ: 10 сая доллар Женнифер Лопес 2013 оны тавдугаар сард энэ байшинг худалдаж авсан. 890 хавтгай дөрвөлжин метр талбайтай хаус аж. 12 000 хавтгай дөрвөлжин метр нутаг дэвсгэр дээр байрладаг 8 унтлагын өрөө, 7 угаалгын өрөө, хувийн саунтай байна. Уг байшингийн ойролцоо жижиг байшинд усан сан байрладаг байна. Дуучны "Porsche" нь хувийн гараашид нь бас байдаг. Мөн Лопесийн өөр хоёр байшингийн нэг нь Калифорнид, нөгөө нь Нью-Йорк мужийн Глен-Хед-д байдаг байна. Үүнээс гадна, 2014 оны аравдугаар сард Манхэттэнд бас пентхаус худалдан авсан аж. Дуучин экс нөхөр Марк Энтони /Marc Anthony/-гийн хамт амьдарч байсан Hayden Hills-ийн байшингээ борлуулах гэж байгаа гэнэ. Тэр нь 18 сая долларын үнэтэй хоёр давхар харш.
Леброн Жеймс Хамгийн баян одуудын зэрэглэлд 18-д оржээ. Флорида мужийн Майами хот дахь Coconout Grove ("Наргил модны самар") харш Үнэ: 9 сая ам.доллар Сагсан бөмбөгийн од Леброн Жеймс 2010 онд Майами Хит багт нэгдсэнийхээ дараа уг байшинг худалдан авсан. Харш далайн эрэгт байрлах ба, 1130 метр квадрат талбай дээр байрладаг. Байшин нь 6 унтлагын өрөө, дарсны зоорь болон гэрийн театртай. Арын хашаандаа 18 м-ийн аварга том усан сан, хоёр усан онгоцны зогсоолтой юм.
Кэти Перри /Katy Perry/ Хамгийн баян алдартнуудын жагсаалтын 3-т орсон Калифорни мужийн Лос-Анжелес-ийн Hollywood-ын Өргөн чөлөөнд байшинтай. Үнэ: 6.5 сая доллар 2013 онд Katy Perry экс нөхөр Russell Brand-ийн хамт 2011 онд авсан харшаа худалдах зар тавьсан. Дуучны энэ байшин хоёр усан сан, хоёр зочны байшинтай тэдгээрийг хөршөөсөө худалдан авсан. 16 000 хавтгай дөрвөлжин метр газартай уг байшинг 11.2 сая доллараар худалдан авчээ.
Леонардо Ди Каприо Хамгийн баян одуудын зэрэглэлд 89-д бичигдсэн. Калифорни муж дахь Малибуд орших харш Үнэ: 18.9 сая $ Сард энэ байрны ашиглалтын зардал 75,000 ам.доллар болдог ба, 2012 оны арваннэгдүгээр сард жүжигчин 23 саяар харшаа зарах гэсэн (Гэхдээ хожим үнэ нь 18.9 сая доллар болж буурсан) ба энэ харш оддын Малибу бүсэд оршдог. Энэ хотод жүжигчний хоёр байшин байдгийн нэг нь юм. Ди Каприо АНУ-ын хоёр эрэгт байшинтай бба мөн Hollywood Hills-т харштай. Үүнээс гадна, од Нью-Йорк дахь доод Манхэттэн Riverhouse экобайшинд пентхаустай.
Криштиану Роналду Хамгийн баян одуудын зэрэглэлд 10-т орсон. Мадридад байх Villa La Finca харш Үнэ: 7.1 сая $ Харш 4000 гаруй хавтгай дөрвөлжин метр дэвсгэр газар дээр байрладаг. Байшин хоёр усан сан, цэцэрлэгтэй бөгөөд 7 унтлагын өрөөтэй байна. Энэ нь хөлбөмбөгчний Мадрид дахь зөвхөн ганц гэр нь биш юм. Тэр эхний удаад 2009 онд бас нэг байшин худалдан авчээ. 2015 онд Роналду 2 сая еврогоор Лиссабоны төвд орон сууц худалдан авчээ.
Жизель Бундхен Хамгийн баян одуудын зэрэглэлд 46-д бичигдсэн. Калифорни мужийн Лос Анжелес дахь харшид Үнэ: 20 сая доллар Ордон харш нь хамгийн шилдэг загвартай. Түүний нөхөр нь америкийн алдарт хөлбөмбөгчин Том Брэди. Тэдний байшин 2050 хавтгай дөрвөлжин метр талбайтай. Байшин 8 цэлгэр унтлагын өрөө, нэг биеийн тамирын заал, дарсны зоорьтой. Бас 6 машины гаражтай. Ойролцоо нь давстай нуур маягийн усан сан байдаг.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
30133
0 эможи
keyboard_arrow_up