Кэти Перри хадамтайгаа танилцжээ
“Бөгжний эзэн” цуврал киноны од Орландо Блум дуучин Кэти Перритэй дотносч эхэлсэн билээ. Тэгвэл Холливудын ертөнц дэх хамгийн алдартай хосуудын тоог тэд нэгээр нэмэх нь бололтой.
Учир нь Орландо Блум шинэхэн найз бүсгүйгээ гэрийнхэнтэй танилцуулсан гэнэ. Орландо, Кэти Перри нар энэ оны нэгдүгээр сараас эхлэн болзож эхэлсэн байдаг. Дотно харилцаатай болоод удаагүй байгаа хосууд саяхан Хавайд амраад ирсэн бол энэ удаа жүжигчин залуу төрсөн нутаг Англи руугаа харьж, гэрийнхэндээ шинэ бэрийнх нь царайг харуулаад ирсэн сурагтай.
Хосуудын ойрын эх сурвалж “People” сэтгүүлд өгсөн ярилцлагадаа “Найз нөхөд, гэр бүлийнхэндээ Кэтиг танилцуулахаар төрсөн нутаг руугаа явсан” гэж ярьсан байна.
Тэд Лондонгоос хувийн онгоцоор төрсөн нутаг руугаа явжээ. Ямартай ч, “Roar” хит дууны эзэн Калифорниагийн халуухан муур гэгддэг Кэти Перри удахгүй хадам нь болох Орландо Блумын ээж Сониятай танилцжээ.