Канье Уэст ХӨӨГДЖЭЭ

2016 оны 3 сарын 12

Крис Женнер хүргэн Канье Уэстыгаа сахилгагүйтсэн хэмээн загнаж байсан бол одоо ширүүн маргалдсаны эцэст түүнийг гэрээсээ хөөж гаргасан байна. Сүүлийн хэдэн жилийн хугацаанд рэппер эр өөрийн эхнэр Ким Кардашьян болон хүүхдүүдтэйгээ Крисын гэрт амьдарч байгаа юм. Өөрсдийнхөө байшинд засвар хийж байгаа билээ. Тэгвэл хүргэн нь тэндээс хөөгдөж гарсан аж. 

Эх сурвалж “Крис, Канье нар ширүүн маргалдсан. Тэдний сөргөлдөөн нэлээн эрт эхэлсэн. Крисын бага охин Кайли Puma брэндтэй гэрээ байгуулсан цагаас бүх юм эхтэй юм. Уэст түүний өмнөөс ихэд баярлаж байгаа хэмээн хүмүүст ярьсан ч гэлээ үнэн хэрэг дээрээ бол гэртээ хэрүүл дэгдээсэн. Канье Adidas брэндэд зориулж цуглуулга бүтээж байгаа бөгөөд Крисыг мөнгөнөөс болж өөрөөс нь урвасан хэмээн буруутгасан. Ийм үг хэлснийх нь төлөө Женнер түүнийг гэрээсээ хөөсөн юм” хэмээн ярьжээ. 

Ким бүсгүй хүүхдүүдтэйгээ ээжийндээ үлдсэн нь нөхөрт нь бүр ч ихээр таалагдаагүй гэнэ. Харин Уэст өөрийн эртний анд рэппер Жэй-Зи болон Бейонсе нарын гэрт очиж толгой хоргодсон байна. Тэднийх холгүйхэн амьдардаг юм байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
29996
0 эможи
keyboard_arrow_up