Трансжендер Б.Солонго нүцгэн зургаараа сэтгүүлийн нүүр чимэв

2016 оны 3 сарын 10

Хорвоод эр хүйстэн болж төрсөн ч  эмэгтэйлиг шинж чанар нь давамгайлж, эхээс заяасан бүхнээсээ татгалзахад хүрсэн гэж ярьдаг трансжендер Б.Солонго “Miss beauty-2013” тэмцээний тэргүүн миссээр тодорч, улмаар олон улсын тэмцээнд амжилттай оролцоод ирсэн.

Маркенинг менежмент, олон нийттэй харилцах чиглэлээр мэргэжил эзэмшсэн гэдгээ нуугаагүй трансжендер мисс маань их сургуулиа төгссөний дараа ийнхүү эмэгтэй хүн болохоор шийдсэн аж. Нийгмийн зүгээс элдэв дарамт шахалт ирж, хэцүү бэрхийг туулсан ч гэсэн Б.Солонго өнөөдөр өөрийн гэсэн хувийн бизнес эрхлэн олон найз нөхөдтэй болж, айж ичих шаардлагагүй болсон гэдэг.

Трансжендер мисс маань олны анхаарлын төвд аль хэдийн орсон бөгөөд хэвлэл мэдээллийн хэрэгслээр ярилцлага, нэвтрүүлэгт ихээхэн орж харагдах болсон. Тэгвэл Инфо ТВ сэтгүүлийн өнгөрсөн сарын дугаарын нүүрийг нүцгэн зургаараа чимсэн ба "Би эрэгтэй хэвээрээ амьдарсан бол Монголын баячуудын эгнээнд явах байсан" гэсэн ярилцлага өгчээ. Тайланд улсыг зорьж илүү эмэгтэй шинжийг олох хагалгаанд ороод ирсэн тэрээр анх удаа ийнхүү нүцгэн зургаа олон нийтийн хэрэгслээр дэлгэж байгаа юм.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
29893
0 эможи
keyboard_arrow_up