“ACEM” нэртэй хавтгайтай боллоо

2016 оны 3 сарын 05

Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн тэргүүтэй төлөөлөгчид өнгөрсөн  сарын 18 нд   Говь-Алтай аймгийн Цогтсумын Баянтоорой тосгонд байрлах ГИДЦГ-ын Хавтгай үржүүлгийн төвд айлчилжээ.

 Тус төвийнхөн Л.Пүрэвсүрэн сайдыг монгол орны нэн ховор амьтан болох хавтгайн шинэ төлд нэр хайрлахыг хүсэхэд тэрбээр  АСЕМ гэж нэр өгчээ. Энэ жил манай улсад болох дэлхийн томоохон хэмжээний уулзалтаар дөнгөж төрсөн төлийг нэрлэхэд олон хүн гайхсан нь мэдээж. Тэгвэл сайд “Монголд болох АСЕМ –ийн үйл хэрэг монгол оронд ач холбогдолтой, үнэ цэнэтэй байгаасай хэмээн бэлгэдэж, энэ охин ботгонд АСЕМ гэсэн нэр хайрлалаа”  хэмээн тайлбарласан сурагтай. “ACEM” ботго тус  үржүүлгийн төвийн анхны ботго болох “Ууганшар” хочтой 21 настай ингэнээс төржээ.  

Харин эцэг нь “Нэргүй шар” хочтой буур юм байна. Ямартай ч, сонин тохиолдол ч гэлээ, Монгол “ACEM” нэртэй хавтгайтай боллоо.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
29692
0 эможи
keyboard_arrow_up