С.Наран өөрийн тоглолтод өмсөх хувцасны уралдаан зарлажээ

2016 оны 2 сарын 25

Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр буюу бидний нэрлэж заншсанаар “Мартын -8”-ны баярын өдөр охид бүсгүйчүүд, ээжүүдэд зориулсан тоглолт олон болох аж. Тухайлбал, Хурд хамтлагийнхан ээжүүд, бүсгүйчүүддээ зориулан тоглолтоо зохион байгуулахаар болсон бол МУГЖ У.Далантай, С.Эрдэнэцэцэг нар хамтран Сэтгэлийн үг тоглолтоо хоёр дахь удаагаа бүсгүйчүүдийн баяраар зохион байгуулахаар болсон аж.

Тэгвэл дуучин С.Наран “Хорол” продакшны санаачилгаар бие даасан тоглолтоо хийхээр болжээ. Эмэгтэйчүүдийн эрхийн өдөр буюу Мартын-8-ны баяраар тоглогдох энэхүү тоглолт “Корпорэйт” зочид буудлын шинэ танхимд болох бөгөөд Ерөнхий найруулагчаар On’n off студийн С.Ононбат, хөгжмийн найруулгыг Б.Чинбат тохируулжээ.

С.Нарангийн тоглолтод түүний уран бүтээлд хөгжмийг нь бичсэн эрэгтэй хөгжмийн зохиолчид оролцох аж. Тухайлбал, “Харанга” хамтлагийн гитарчин, Урлагийн гавьяат зүтгэлтэн Ц.Чулуунбат, СГЗ Л.Балхжав, Хурд хамтлагийн гитарчин, УГЗ Д.Отгонбаяр нараас гадна ганц эмэгтэй ая зохиогч Б.Ангирмаа урилгаар оролцох юм байна.

Мөн дуучин С.Наран өөрийн тоглолтдоо өмсөх хувцасны уралдааныг “Урлах эрдэм” дээд сургуулийн багш, оюутнуудын дунд зарласан гэнэ. Уралдааны талаарх нэвтрүүлэг UBS телевизээр бөгөөд бие даасан тоглолтдоо зориулж Никитон хамтлагийн дуучин, УГЗ Б.Батчулуун, Хурд хамтлагийн гитарчин Д.Отгонбаяртай хамтарч тус бүр нэг шинэ уран бүтээл туурвиснаа үзэгчдэд хүргэхээр болжээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
29289
0 эможи
keyboard_arrow_up