Тэйлор Свифт хуримын гэрч болов
Хэдий тэр дэлхийн хэмжээний од ч гэлээ найз бүсгүйнх нь хуримын ёслол товлогдонгуут бүх ажил хэргээ хаяад, ойр дотно хүнийхээ амьдралын чухал өдөр дэмжихээр хар хурдаараа гүйн очжээ. Энэ жил “Оны шилдэг цомог” номинацид “Грэмми”-гийн шагналтан болсон дуучин Тэйлор Свифт өөрийн хүүхэд насны найз бүсгүй Британи Мэкийн хуримд гэрчээр оролцсон гэнэ.
Сэтгүүлчдэд ярихдаа Тэйлор найзынхаа хуриман дээр амьдралдаа анх удаа гэрч болсон гэдгээ өгүүлээд ийм боломж олгосон найздаа талархаж буйгаа илэрхийлжээ. “Би өмнө нь хэзээ ч хуримын гэрч болж байгаагүй. Тэр миний хамгийн сайн найз учраас энэ нь надад маш чухал зүйл. Би түүнийг хар багаасаа л мэднэ. Тэгээд ч тэр маань миний дөрвөн наснаасаа хойш таних залуутай гэрлэсэн шүү” хэмээн Тэйлор өгүүлэв.