Адель дахин тайзан дээр гарахаас айж байгаа гэнэ

2016 оны 2 сарын 19

“Оскар”-ын шагналт, нэрт дуучин Адель саяхан болж өнгөрсөн “Грэмми”-ийн шагнал гардуулах ёслолын үеэр болсон базаахгүй явдлын талаар дэлгэрэнгүй өгүүлжээ. Тэрбээр муу дуугаралттай хөгжимтэйгээр дуугаа дуулж дуусгаснаа алдаа байсан гэдгийг хүлээн зөвшөөрсөн байна. Адель  “All I Ask” дуугаа дуулж эхлэхэд нь техникийн саатал гарсан. Энэ үеэр тэрбээр хэт дээд өнгөөр дуулснаас болж үзэгчид Бибер бархираад байна уу хэмээн ёгтолсон нь Аделийг сэтгэлээр унахад хүргэжээ. Дуучин бүсгүй тэр шөнөжингөө уйлж хоносон гэнэ. Одоо тайзан дээр гарна гэдгээсээ айх болсон аж. “Хөгжмүүдийн микрофон унаснаас болж гитарын дуугаралт аймшигтай байсан. Түүнээс болоод л би муу дуулсан” гэж дуучин бүсгүй ярьжээ. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
29092
0 эможи
keyboard_arrow_up