Япон "ARIUNAA SURI" брэндээр баримтат нэвтрүүлэг хийнэ
2016 оны 2 сарын 18
Японы улсад Англи хэл дээр өргөн нэвтрүүлгийн үйлчилгээ үзүүлэгч "NHK WORLD" телевиз Ази тивийн олон улс үндэстнүүдийн тухай бэлтгэн хүргэдэг нэгэн төслийнхөө хүрээнд Монгол Улсаас "ARIUNAA SURI" брэндийг сонгон баримтат нэвтрүүлэг хийхээр болжээ.
Уг нэвтрүүлэг нь дэлхийн 150 орны 210 гаруй сая айл өрхөд хүрдэг байна. NHK World телевиз 2016 онд Япон болон Монгол Улсад зохион байгуулагдах үйл ажиллагаануудын үеэр зураг авалт хийхээр бэлтгэл ажилдаа оржээ.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
28992
0 эможи