ЖИРГЭЭ: Хакухо М.Даваажаргалын аав ээжийнх нь "Алтан хурим" боллоо
2016 оны 2 сарын 16
Хавайн цагаар хоёрдугаар сарын 14-ний өдөр хуримаа хийж байгаа талаар М.Даваажаргал өөрийн твиттер хуудаснаа бичжээ.
Тэрбээр энэ сарын 11-нд Японы сумогийн ордонд болсон арга хэмжээний үеэр хэлэхдээ "Нэгэн үед Монгол бөхийн аварга байсан Ж.Мөнхбат, ямар ч хэцүү үед намайг дэмжиж байдаг ээж Ө.Тамир хоёрын маань гэрлээд 50 жил болсны ой энэ жил тохиож байна. Өнөөдрийн үйл ажиллагаа дуусвал шууд Хавай ниснэ. Хайртай ээж аав маань үргэлж ИНЭЭМСЭГЛЭЖ байгаасай. Би аав ээжийнхээ алтан хуримыг хамгийн сайхнаар тэмдэглэж өгнө" гэсэн аж.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
28903
0 эможи