ЖИРГЭЭ: Айшолпаны түүх Холливудын хүүхэлдэйн кино болно

2016 оны 2 сарын 03

АНУ-д болдог “Sundance” кино наадмын үеэр Монголын казах үндэстэн охин Айшолпаны тухай “Eagle Huntress” буюу  “Бүргэдтэй анчин охин” баримтат кино нээлтээ хийсэн билээ. Тэгвэл уг киног Хойд Америк, Латин Америк, Герман, Австрали зэрэг орны зах зээлд гаргах эрхийг  “Sony Pictures Classics” компани худалдаж авчээ.  “Sony Pictures Classics” нь “Бүргэдтэй анчин охин” кино болон “The Hollars” хэмээх киног нийт $2 саяаар худалдан авсан талаар мэдээлэл байна.

Отто Беллийн найруулсан 87 минут үргэлжлэх эл бүтээлд Монголын баруун бүс, Алтайн нуруунд 2000 гаруй жил амьдарч буй Казах ард түмэн болон бүргэдээр ан хийдэг аавынхаа амьдралд тусалсаар ан хийж сурсан Н.Айшолпан охины тухай өгүүлэх аж.

Н.Айшолпан охины талаар өнөөдөр твиттерт Ц.Оюунгэрэл гишүүн жиргэхдээ "Айшолпаны түүх Холливудын хүүхэлдэйн кино болох нь ээ. Хэд хэдэн компани анимэшн эрхийг авахаар өрсөлдөж байна" гэж бичсэн нь олон хүний анхааралыг татаж байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
28545
0 эможи
keyboard_arrow_up