Мисс, топ моделиудыг "намба алдуулсан" залуу
Сонгодог урлагийн ноён оргилыг эзэлж, Чайковскийн уралдаанаас гран при шагналыг эх орондоо авч ирсэн гавьяат жүжигчин Г.Ариунбаатар энэ сарын 19-нд бие даасан тоглолтоо монгол түмэндээ толилуулсан билээ.
Түүний хоёр дахь удаагаа зохион байгуулж буй "Монгол сонгодог" тоглолтыг олны танил оддоос эхлээд улстөр, бизнесмэний акулууд үзэж сонирхсон. Сонгодог тоглолтууд дээр тэр бүр үзэгдээд байдаггүй топ модель Э.Одгэрэл, Х.Ундраа, О.Байгаль нарын тэргүүтэй мисс, загвар өмсөгчид ч бас үзэгчдийн суудалд тухалсан юм.
Харин тоглолтын дараа тэд дуучин залуутай хамт зургаа авахуулахаар гоолиг бие, царайлаг төрхнийхөө "хэргийг гаргах" гэж хэрэндээ л хичээж харагдсан. Ихэнх тохиолдолд дээрх сайхан бүсгүйчүүдээр чимэх гэж эрчүүд дугаарладаг. Харин энэ удаа олон улсад үнэлэгдсэн чадварлаг дуучин залуугаар өөрийгөө чимэх гэж топ моделиуд өөрсдөө "намба алдсан" нь энэ.