Дэлхийн мисст өрсөлдөж буй Н.Ану: "Бурхан минь. Ямар их баярлаж байнаа"

2015 оны 12 сарын 11
Mongolia - Top 10 World Fashion Designer Award Dress
 
Дэлхийн мисс шалгаруулах тэмцээнд эх орноо төлөөлөн оролцож буй Намширын Ану эхнээсээ амжилт гаргаж эхэлжээ. Түүний Миссийн тэмцээнд өмсөж буй даашинз 130 орноос шилдэг 10-т шалгарсан байна.
Тэрбээр өөрийн цахим хуудсандаа "Бурхан минь. Ямар их баярлаж байнаа. Энэ олон жил моделиор ажиллаж туршлага хуримтлуулсаны хэрэг гарч байна. Мөн дээрээс нь энэ гайхалтай даашинзыг урласан үнэхээр авьяаслаг эрч хүчтэй хамт олон болон Дизайнер Tseegii Angia Tsedo Kh эгч нартаа талархаад баршгүй нь. Олон жил хамтарч ажиллан яг л миний эгч нар шиг намайг бүх талаар дэмждэг, ойлгодог, хайрладаг энэ хүмүүст насан туршдаа баярлаж явах болно. Гайхалтай ур ухаан зүрх сэтгэл, хүч хөдөлмөрөө зориулсан бүтээл нь дэлхийн 130 орноос тодрон ТОП 10-н "Шилдэг дизайн"-аар шалгарч чадлаа.
Монгол дизайнаруудын ур ухаан дэлхийн тавцанд гайхагдаж байна. Намайг дэмжиж байгаа бүх хүмүүст баярлалаа. Монгол улсынхаа нэрийг Дэлхийн тавцанд дуурсгах гэдэг миний мөрөөдөл биеллээ олж байна. " хэмээн бичжээ.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
26921
0 эможи
keyboard_arrow_up