"Pepsi" нэрийн ухаалаг утас худалдаанд гарна

2015 оны 12 сарын 08

Ундааны үйлдвэрлэлээрээ зах зээлд тэргүүлэгч “Pepsi” компани ухаалаг утас гаргахаар болсон тухай “Ройтерс” агентлаг мэдээлжээ. Тус компани гаргасан утсаа албан ёсоор БНХАУ-д худалдаалахаар болжээ. Компани өөрсдөө ухаалаг утас үйлдвэрлэхгүй ч нэрийг нь нууцалж буй хамтрагч нь шинэ бүтээгдэхүүнийг үйлдвэрлэж байгаа гэнэ. Гэвч “Pepsi” тэрхүү утсыг өөрийн брэнд нэрээр худалдаанд гаргах юм байна.


"Pepsi P1" нэртэй ухаалаг утсыг 205 ам.долларын үнэтэй байх бөгөөд 5.5 инчийн 1080р дэлгэцтэй, 1.7GHz процессортой, 16 GB дотоод багтаамжтай, 2GB RАМ-тай гэсэн байна. Мөн арын камер нь 13, урд талын камер нь 5 мегапиксель хүчин чадалтай, ардаа хурууны хээ мэдрэгчтэй байх аж. 

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
26856
0 эможи
keyboard_arrow_up