Монгол охины бүтээсэн загвар “Victorinox” брендийн шилдгээр шалгарлаа

2015 оны 12 сарын 02

Өнгөрөгч сарын эхээр Швейцарийн алдарт “Victorinox” компанийн олон улсын хутганы загварын уралдаанд Монголын зураач, загвар зохион бүтээгч Б.Эрдэнчимэгийн бүтээл оролцож буй талаар бид мэдээллэж байсан. Шилдэг 40-ийн тоонд багтсан загваруудыг цахим хуудсаар санал авч шалгаруулсан байна.

 

Ингээд шилдгийн шилдэг шилдэг загвартай 10 хутга шалгаруулах уралдаанд Канадын Монреаль хотод амьдарч ажиллаж буй Б.Эрдэнчимэгийн бүтээл илт давуу түрүүллээ. Түрүүлсэн “Rainforest walk” нэртэй бүтээлийг “Victorinox” компани ирэх онд цөөн хувиар үйлдвэрлэж өндөр үнээр борлуулах аж.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
26747
0 эможи
keyboard_arrow_up