Тэр бол ЭНЭ ХҮН

2015 оны 12 сарын 02

Өнгөрсөн аравдугаар сард иргэнээс ирсэн гомдлын дагуу НМХГ-ын БОГУУХХ, Сонгинохайрхан дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын хэлтэстэй хамтран Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хорооны нутаг дэвсгэр, Баруун турууны орчим хяналт шалгалт хийсэн байдаг. Улмаар 61 шонхор шувуу тэжээж байсан катар иргэдийг илрүүлсэн талаар өмнө бид мэдээлж байсан. Эдгээр Катарчуудын толгойлогч нь  өнгөрсөн даваа гаригт “Улаанбаатар таймс” сонины Хэвлэх үйлдвэрийн барилгыг 24 тэрбум төгрөгөөр худалдаж авсан Абдул Карим гэдгийг эх сурвалж мэдээлсэн. 

 

Тэдний барьсан дээрх шонхор шувуудын 30 нь зөвшөөрөлтэй байсан бөгөөд үлдсэн 31 Идлэг шонхор шувууг зөвшөөрөлгүй барьсан нь тогтоогдон учраас тухайн үед асуудлыг шалгуулахаар Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас Эрүүгийн цагдаагийн газарт шилжүүлж байсан юм.

Тэгвэл Сонгинохайрхан дүүргийн прокурорын байгууллага дээрх хэргийг хянаж үзээд гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй гэж үзэж, эрүүгийн хэрэг үүсгэх шаардлагагүй гэж үзсэн байна. Улмаар захиргааны арга хэмжээ авахуулахаар Нийслэлийн мэргэжлийн хяналтын газарт хүсэлт явуулсан аж. Үүний дагуу Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас Абдул Каримд зөвшөөрлөөс хэтрүүлж шонхор шувуу барьсан гэсэн үндэслэлээр торгуулийн арга хэмжээ авсан байна. Эх сурвалжийн мэдээлснээр 900 орчим сая төгрөгөөр торгосон аж. Энэ талаараа НМХГ-аас өнөөдөр сэтгүүлчдэд  мэдээлэл өгөхөөр болжээ.

Хуульд заасны дагуу зөвшөөрөл авалгүйгээр шонхор барьсан иргэн, хуулийн этгээдэд эрүүгийн хариуцлага хүлээлгэхгүй бол байгаль орчны хяналтын улсын байцаагч дор дурьдсан захиргааны хариуцлага ноогдуулдаг байна. Үүнд: Амьтны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37,2 дахь заалтаар төлбөр төлж тусгай зөвшөөрөл авалгүйгээр шонхор барьсан гэм буруутай этгээдэд нөхөн төлбөрийн хэмжээг Засгийн газрын 2011 оны 23 тоот тогтоолоор баталсан /Ан амьтны экологи-эдийн засгийн үнэлгээ/-гээр: Шонхорыг-16000000 төгрөгөөр, Дэгдээхэйг-11200000 төгрөгөөр тус тус үнэлдэг байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
26740
0 эможи
keyboard_arrow_up