Шинэ жилийн тухай сонирхолтой 24 баримт
Бид бүхэн 12 сарын 31-нд шинэ жилийн баярыг өргөн хүрээнд тэмдэглэдэг. Тэгвэл эрт дээр үед он тооллоос хамаарч шинэ жилийг янз бүрийн өдөр тэмдэглэж, янз бүрийн ёс журамтай байсан байна. Энэ тухай сонирхолтой баримтуудыг та бүхэнтэй хуваалцъя.
1. Петр I хааны зарлигаар 300 жилийн өмнө шинэ жилийг нэгдүгээр сарын 1-нд тэмдэглэх болжээ. Харин өмнө нь шашны тооллор 3 сарын 1-нд, зууны тооллор 9 сарын 1-нд тэмдэглэдэг байсан байна.
2. Орчин үеийн хүүхдүүд өвлийн өвгөнөөс юу хүсдэг гэж бодож байна? Харин оффисын ажилчид захиралыг нь хөлдөөж өгөхийг хүсдэг байна.
3. Гэрт гацуур мод чимэглэх нь 150 жилийн өмнөөс үүсэлтэй аж.
4. 1647 онд Английн парламент Зул сарын баяр тэмдэглэхийг хоригложээ. Төрийн эрхэнд байсан пуристууд Есүс Христийн мэндэлсэн ариун өдөр баярлаж цэнгэхийг булай явдал гэж үзсэн аж. 1660 онд тэднийг төрийн эрхээс буух хүртэл Зул сарын баяр тэмдэглэсэн хүмүүсийг баривчилдаг байжээ.
5. 35 жилийн турш 12 сарын 31-нд Оросын сувгаар “Матриц”, “Ирония судьбы, или с легким паром” гэх кинонуудыг гаргаж байгаа гэнэ.
6. Шинэ жилээр яагаад салют буудуулдагийг та мэдэх үү? Учир нь дээр үед салютын энэхүү чанга дуу чимээ нь муу ёрын сүнс, бүхий л муу зүйлийг зайлуулдаг хэмээн үздэг байжээ.
7. Дэлхийн хамгийн өндөр хиймэл гацуур 76 метрийн өндөртэй байсан бөгөөд Бразилийн төвд сүндэрлэсэн байжээ.
8. Италичууд 31-ий шөнө хуучин зүйлүүдээ цонхоор гарган шиддэг гэнэ. Үүнийг хийх болсон шалтгаан нь шинэ оны өмнө бүхий л хуучин зүйлээсээ салах хэрэгтэй гэдэг үүднээс ийнхүү хуучин зүйлсээ хаядаг байна.
9. Өвлийн өвгөний (Санта биш) төрөлх нутаг нь Устюг бөгөөд энэ нь Вологодскийн хамгийн эртний тосгоны нэг юм.
10. Шинэ жилийн баярт зориулсан анхны маркийг анх 1898 онд Канадад үйлдвэрлэжээ.
11. Нэгдүгээр сарын 1-нд Япон хүнд “Акимашитэ Омэдэтто Гозаимаши” гээд хэлээд үзээрэй. Энэ нь Японоор “Шинэ жилийн мэнд хүргэе” гэсэн үг юм.
12. 1947 оноос эхлэн нэгдүгээр сарын 1-ний өдрийн амралтын өдөр болгожээ.
13. Румынчууд шинэ жилийг “Бага зул сар” хэмээн нэрлэдэг байна.
14. 1895 онд гацуур модны чимэглэл болох цахилгаан гэрэл асжээ. Энэ нь АНУ-д болсон үйл явдал юм.
15. Өндөр жилийг хэрхэн тодорхойлохыг та мэдэх үү? Энэхүү өндөр жил 4 жилд нэг удаа тохиолддог бөгөөд 366 хоногтой байдаг юм байна.
16. Англид хонх дуугарч эхлэхэд гэрийнхээ хойд хаалгыг онгойлгож хуучин оноо үддэг бөгөөд хамгийн сүүлийн удаа хонх цохиход төв хаалгаа нээж шинэ оноо угтан авдаг гэнэ.
17. Англид 1516 онд буюу Генриха VIII-ийн үед алтан гацуурыг барьсан байна..
18. Дээр үед хүмүүс өвлийн өвгөнөөс бэлэг гуйхгүй харин ч өөрсдөө түүнд бэлэг бэлэглэдэг байжээ.
19. Дэлхийн өмнөд хагаст шинэ жил зун болдог учир гацуур модны хамтаар тэд гэрийнхээ орчныг чимэглэдэг байна.
20. Оны сүүлийн өдөр улаан өнгөтэй дотуур өмд өмсвөл шинэ онд хайр дурлалтайгаа учирна гэдэгт мексикчүүд итгэдэг.
21. Харин нидерландчууд шинэ жилийн баярын өдөр дугариг хэлбэртэй жигнэмэг идвэл ирэх ондоо амжилт дүүрэн байна гэдэгт итгэдэг. Учир нь эхлэл төгсгөлгүй, голдоо нүхтэй цагирган жигнэмэг төгс бүхнийг бэлгэддэг байна.
23. Лондон хотын Цаг уурын төвийн тооцоолсноор Англи орон XX зуунд ердөө долоон цагаан Зул сар тэмдэглэжээ. Өнгөрөгч зууны турш тус улс Зул сарын баярын үеэр долоон удаа л битүү цасанд хучигдсан гэсэн үг.
24. Өмнөд Солонгост шинэ жилээр хүүхдүүдэд заавал бага зэрэг мөнгө бэлэглэдэг гэнэ.