Шарлотта гүнжийн шинэ зургуудыг нийтэллээ

2015 оны 11 сарын 30

Их Британий ханхүү Уильям гэргий Кэтриний хамт охиныхоо зургуудыг олон нийтэд толилууллаа. Тэдний охин, гүнж Шарлотта одоо 6 сартай болжээ.

 

Шарлотта гүнжийн энэ 2 зургийг Кэтрин өөрөө авсан юм байна. Кенсингтоны ордны мэдэгдэлд "Кембрижийн гүн ба гүнгийн авхай хоёр энэ удаа гүнж Шарлоттагийн хоёр, шинэ зургийг толилуулж байгаадаа баяртай байна. Эдгээр зургийг гүнгийн авхай өөрөө 11-р сарын эхээр Норфолк дахь өөрийн гэртээ авсан" гэж дурджээ.

Эхний зурган дээр гүнж Шарлотта тоглоомон бамбарууштай тоглож байгаа бол нөгөө дээр үл ялиг инээмсэглэн суух аж. "Гүн ба гүнгийн авхай одоо хүртэл дэлхийн өнцөг булан бүрээс гүнж Шарлоттад сайн сайхныг хүссэн мэндчилгээ хүлээн авсаар байна. Өхөөрдөм хөөрхөн энэ хоёр зураг өөрсдөд нь таалагдсан шиг бүх хүнд бас таалагдана гэж тэд найдаж байна" хэмээн хааны ордны хэвлэлийн алба цохон тэмдэглэжээ.

Нэмж өгүүлэхэд, Гүнж Шарлоттагийн ах, Английн хаан ширээ залгамжлагч Жорж одоо 2 нас хүрсэн билээ.
 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
26681
0 эможи
keyboard_arrow_up