“Нарны охид”-ын эцэг, эхчүүд гэрээгээ цуцлахыг хүсчээ

2015 оны 11 сарын 25

Үзэгчдэд маш гүн сэтгэгдэл төрүүлсэн “Нарны охид” хамтлагийнханы хамгийн бага оролцогчийн нуруу түлэгдсэн талаар бид өмнө нь мэдээлж байсан. 

ГССҮТ-ийн эмчийг хориглосоор байтал шүд зуун тэмцээндээ оролцсон охин харамсалтайгаар тэмцээнээс хасагдахдаа үг ч дуугарч чадахгүй, бөөн бөөн нулимс дуслуулсаар тайзнаас буусан билээ. 

 

 

Тэгвэл тус хамтлагийн багш Б.Түмэнжаргал охид нь шилдэг гуравт үлдчихээд байхад шүүгчдийн саналаар хасагдсандаа сэтгэл маш дундуур байгаагаа ярьжээ.

 

Тэрбээр, “Шүүгчид ч эхний шат, дараа нь шоуны туршид охидод урам өгч, сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлж байсан. Гэхдээ шоу бол шоу л байдаг юм байна. Дуулдаг, бүжиглэдэг нь шалгарах зохиолтой байж л дээ. Би шалгарсан хүмүүсийг хэзээ ч буруутгахгүй. Авьяастай юу авьяастай. Гэхдээ дуу дуулаад дэлхийд танигдах ямар билээ. Дэлхийд хичнээн дуулдаг, бүжиглэдэг хүн байгаа билээ. Монголын онцлог юу билээ, бодох л байсан болов уу” гэжээ. 

 

Мөн Б.Түмэнжаргал охидоо хасагдахад шүүгчдэд нь хандан “Та нар өрөвдүүлэх, эмзэг байдлаар харуулах зорилготой байсан бол бид ч гэсэн гэрт амьдардаг. Бага охин маань ээжтэйгээ байдаг гээд хэцүү, бэрхшээл олон байгаа. Зорилгоо ил болгосон бол бид ч гэсэн тэр талаа харуулна шүү дээ” хэмээн бухимдлаа илэрхийлсэн байна.

 

 “Авьяаслаг монголчууд” шоуны зүгээс оролцогчидтой бүтэн жилийн хугацаанд хэвлэл, мэдээллийн хэрэгслээр зөвшөөрөлгүй ярилцлага өгөхгүй байх заалттай хатуу гэрээ байгуулсан аж.

Мөн гэрээний хугацаанд оролцогчид өөр уралдаан, тэмцээнд оролцохыг ч хориглосон байна.

 

 Гэвч тэд шоунд нэгэнт шударга бус хандсан болохоор нугараач охидын эцэг эх нь ч гомдолтой байгаа аж.

 Тиймээс байгуулсан гэрээгээ цуцлах бодолтой байгаа сурагтай. 

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
26605
0 эможи
keyboard_arrow_up