Жастин Бибер домогт "Битлз" хамтлагийн амжилтыг эвдлээ

2015 оны 11 сарын 25

Канадын дуучин Жастин Бибер 50 жилийн турш хэн ч эвдэж чадаагүй домогт "Битлз" хамтлагийн амжилтыг бут цохилоо.

 

Бибер сүүлийн хэдэн жилд клип гаргаагүй, харин одоо түүний шинэ клип, цомог шуугиулж өгч байна. Тэр бүү хэл 21 настай Бибер дээд амжилт тогтоосныг "Billboard" сэтгүүл гэрчлэв.

"Billboard" сэтгүүлийн "Топ 100" чартад 17 дуу нь нэгэн зэрэг багтсан дэлхийн анхны хүнээр Жастин Бибер тодорчээ. Дашрамд дурдахад, "The Beatles" хамтлагийн 14 дуу нэгэн зэрэг энэ чартад багтсан билээ. Мөн рэппер Дрэйк бас 14 дуугаар Битлзтэй эн зэрэгцэж очиж байсансан.

Жастины дээд амжилтууд үүгээр хязгаарлагдахгүй. Тэр бол 3 сингл нь "Топ 5"-д багтсан 3 дахь дуучин, тодруулбал "Sorry","Love Yourself", "What Do You Mean".

Дуучин Жастин Бибер 13 клиптэй кино гаргажээ. “PURPOSE : The Movement” кино 42 минут үргэлжилдэг ба “Mark My Words”, “I’ll Show You”, “What Do You Mean?”, “Sorry”, “Love Yourself”, “Company”, “No Pressure”, “No Sense”, “The Feeling”, “Life Is Worth Living”, “Where Are Ь Now”, “Children”, “Purpose” зэрэг олон сайхан дуу эгшиглэдэг.

“Purpose” цомог анх гарч ирээд л Америкийн “Billboard 200”-г тэргүүлсэн гээд төсөөл дөө, мөн Английн чартад шууд 2-т оржээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
26602
0 эможи
keyboard_arrow_up