ЖОННИ ДЕПП 16-ТАЙ ОХИНЫХОО БИСЕКСУАЛ ХАНДЛАГЫН ТУХАЙ ЯРЬЖЭЭ
Холливудын алдарт жүжигчин Жонни Депп өөрийн 16 настай охин Лили- Роузыг бэлгийн бисексуал чиг хандлагатай гэж боддог тухайгаа сэтгүүлчдэд ярьжээ.
Өмнө нь энэ оны наймдугаар сард охин нь ЛГБТ олон нийтийн гишүүдтэй төсөл хэрэгжүүлж зургаа хамтдаа авахуулсан гэж мэдээлсэн байна.
Daily Mail-д өгсөн ярилцлагандаа жүжигчин охиныгоо "100% гетеросекс биш" гэдгийг нэлээд дээр үеэс анзаарах болсон гэжээ.
"Охин минь надад маш сайн харилцаатай байгаад тань бахархалтай байна гэж хэлдэг. Эхлээд сошиал сүлжээн дэхь Лили-Роузын аккаунтаас бисексуал гэдгээ бичсэн захиа ирэхэд эхэндээ мэл гайхсан байна. Харин миний хувьд үүнийг мэдээгүй байсан. Би бяцхан охиныхоо талаар маш их санаа зовж байсан" гэж Депп хэлсэн байна. Зун Лили-Роуз "Өөрийн тодорхой үнэнүүд" (Self-Evident Truths) хэмээх ЛГБТ төслийн зураг авалтад оролцсон байна. Ийнхүү одын охин нь олон нийтэд бисексуал гэдгээ хүлээн зөвшөөрсөн 10000 баатруудын нэг болжээ.
Охин нь анх удаа өнгөрсөн дөрөвдүгээр сард олны өмнө ил гарсан. Тэрээр ээж, жүжигчин Ванесса Парадисын шоу Шанель-ийн шоунд гарч иржээ. Тэр эцгээ дагаж жүжигчин болох гэж байгаагаа мэдэгдсэн байна.