Хатан хааны 90 насны ойд оролцох тасалбар борлуулж эхэллээ
Их Британид хатан хааны хоёрдугаар Елизаветагийн 90 насны ойн арга хэмжээнд оролцох тасалбарыг худалдаалж эхэллээ.
Ирэх 2016 оны тавдугаар саран 12-15-нд Винзорын шилтгээний Хоум цэцэрлэгт хүрээлэнд болох арга хэмжээнд оролцох эрхийн 25 мянган тасалбарыг чөлөөтэй худалдах юм.
Дөрөв хоног үргэлжлэх баярт оролцогсод 1500 хөгжимчин, бүжигчин, нэртэй жүжигчид, дуучин, урлагийн зүтгэлтэн, 900 морь оролцсон асар том театрчилсан үзүүлбэр үзэх юм. Энд дэлийн Канад, Австрали, Оман, Фижи зэрэг дэлхийн олон орноос ирсэн цэргийн хөгжимчид, Азербайжаны казахын морин цэргүүд байх юм.
Эхний гурван өдрийн ёслолд хатан хааны гэр бүлийнхэн оролцох бол дөрөв дэх өдрийн төгсгөлийн арга хэмжээнд хатан хаан өөрөө биечлэн оролцохоор төлөвлөжээ.
Тасалбарын үнэ өдрөөсөө хамаараад 55-195 фунт стерлинг байгаа ч богино хугацаанд эзнээ олно гэж зохион байгуулагчид үзэж байна. Тасалбар борлуулалтаас олох бүх орлогыг буяны үйлст зориулна гэж хатан хааны гэр бүлийнхэн мэдэгдсэн байна.
Британий хатан хаан хоёрдугаар Елизавета хатан хаан ширээнд 63 жил 217 хоног суусан хугацаагаараа өнгөрсөн есдүгээр сарын 9-нд манай гариг дээр дээд амжилт тогтоосон бол 90 насны ой нь жинхнээрээ дөрөвдүгээр сарын 21-нд тохиох юм.