350 метрийн өндөрт сельфи хийжээ
2015 оны 11 сарын 25
Адал явдал хайгч хоёр уулчин Туркийн Истанбул хотноо шинээр баригдаж буй гүүрний барилгын ажилд ажиглагдаж байсан кран өөд авирч, 350 метрийн өндөрт сельфи хийжээ.
Гүүр баригдаж буй Босфорын хоолой болон үүлсийг харах боломж бүхий краны хамгийн дээд ирмэгт нь тэд хүрч зургаа дарсан байна.
Уулчдыг Павел Смирнов, Озкан Ипар гэдэг байна. Тэд энэ өөрсдийн бичлэгээ сошиал медиад дэлгэсэн байх бөгөөд бичлэгт Султан Селим Явуз гүүрний барилгад ашиглагдах кран өөд авирч, 350 метрийн өндрөөс зургаа авч буй уулчдын байдал дүрслэгдсэн байжээ.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
26593
0 эможи