М.Зоригт сайдын тренд
2015 оны 11 сарын 25
Хөөргийн наймаачид улсын цолтой бөхчүүдэд мөнгө төлж хэсэг хугацаанд бариулаад хөөргийнхөө үнийг өсгөдөг наймааны ухаан Монголд дэлгэрээд удаж буй. Тэгвэл нэгэн шинэ маркетингийг технологийн дэвшилт тулгуурлан хийдэг болжээ.
Үндэсний үйлдвэрлэгч компаниуд бараагаа сурталчлах сэргэлэн арга олсон нь тэр юм.Хэн нэгэн олны танил хүмүүсийн зургийг өөрсдийн пэйж хуудсандаа байрлуулж, “Энэ хүний өмссөн тэр хувцсыг зарж байна” гэх мэтчилэн зарын чанартай постууд интернет орчинд тун их газар аваад буй. Тэгвэл энэхүү маркетингийн нэгэн жишээ болж, Зам Тээврийн Яамны Сайд М.Зоригт санамсаргүйгээр нэгэн дотоодын компанийн үйлдвэрлэсэн малгайны нүүр царайгаар үнэгүй сонгогджээ.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
26582
0 эможи