Б.Амарсайхан Азийн кино фестивалийн удирдах зөвлөлд ажиллана
Энэ сарын эхээр АНУ-ын Лос-Анжелес хотноо “Asian World Film Festival” амжилттай болж өнгөрсөн. Анх удаа зохион байгуулагдсан тус фестивалиар Ази, Холливудын кино уран бүтээлчдийн хамтын ажиллагааг өргөжүүлэх, Азийн шилдэг бүтээлүүдийг дэлхийн кино наадмуудад танилцуулах зорилготой юм.
Тус наадамд жүжигчин Б.Амарсайханы гол дүрд нь тоглож, продюсерээр ажилласан “Бодлын Хулгайч” киног наадмын гол гурван үзвэрийн нэгээр сонгогдож, “Үзэгчдийн таашаалд нийцсэн бүтээл” шагналыг хүртэж байсныг бид өмнө мэдээлсэн. Үүнтэй зэрэгцэн жүжигчин Б.Амарсайханыг тус кино наадмын Удирдах Зөвлөлийн Хүндэт гишүүнээрээ санал нэгтэй сонгож, батламж гардуулжээ. “Oscar”-ын шагналт, нэрт продюсер Андре Морган, “Hollywood School house”-ийг үүсгэн байгуулагч Феррис Вебе, Лос Анжелес хотын дарга зэрэг олон улсад нэр хүндтэй уран бүтээлчид, нийгмийн зүтгэлтнүүд хүндэт гишүүнээр сонгогджээ.