Дэлхий дээр цагаан хирс гуравхан үлдлээ

2015 оны 11 сарын 24

Өнгөрсөн ням гаригт 41 настай Нола хэмээх цагаан хирс үхсэнээр дэлхий дээр гуравхан цагаан хирс үлдсэн талаар “Smithsonian.com”-д мэдээлжээ.

 

Нолагийн бие өнгөрсөн долоо хоногоос муудаж, амьтны хүрээлэнгийнхэн арга хэмжээ авсан ч сүүлийн хоногтоо бүр дордсон байна. Түүнийг 1989 онд зүүн Европоос Сан-Диегод аваачирчээ.

1960 онд умардын цагаан хирс 2200 байсан бол хулгайн анчид энэ хугацаанд бүрэн устгасан нь энэ аж. Өнгөрсөн оны сүүлч гэхэд таван цагаан хирс тоологдож байжээ. Сонирхуулахад, цагаан хирс нь 40-50 жил амьдардаг бөгөөд 2-3 жилд нэг удаа, 40-65 кг жинтэй 1 зулзага гаргадаг. Зулзагаа төрөхөөс өмнө түрүүчийн зулзагаа хөөж явуулан бие даалгадаг байна.

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
1
angry an post
26566
1 эможи
keyboard_arrow_up