С.Эрдэнийн ичдэггүй яриа

2015 оны 11 сарын 11

Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд С.Эрдэнэ өчигдөр С1 телевизийн  “Цензургүй яриа” нэвтрүүлэгт оролцсон  нь олон нийтийн “амны зугаа” болж байна. УИХ-ын дарга З.Энхболдын “Шонхор” фракцид харъяалагддаг, Ардчилсан намын нэрээр хамгийн “амттай” зоог болгоны хүртэж явсан С.Эрдэнэ сайд энэ удаад нийтлэлч Б.Баабарыг дуэльд дуудав.  Мэдээж, түүний шидсэн зүүний хариуд Б.Баабар тэвнэ шидэхтэйгээ биз.

Эрдэнэ вангийн хошуу хэмээн нэрлэгдээд байгаа Баянгол дүүргийн ИТХ тэр чигтээ С.Эрдэнэ сайдын ах, дүү хамаатан садан, найз нөхөр, хамтран зүтгэгчдээр дүүрсэн гэх шүүмжлэл тасардаггүй. Олон жилийн турш, олон нийтийн зүгээс шүүмжлэл дагуулаад байгаа энэ асуултад С.Эрдэнэ сайд ингэж хариулж байх юм. “Баянгол дүүргийн ИТХ 33 гишүүнтэй. Түүнээс дөрөв нь манайх. Эхнэр, хүү, хүргэн, охин гээд” хэмээн ичих ч үгүй ярьж суух.  Хэдийгээр С.Эрдэнэ сайдын хэлснээр 33-уулаа түүний хамаатнууд биш гэлээ ч нэг дүүрэгт эхнэрээ, охиноо, хүүгээ, хүргэнээ ИТХ-ын төлөөлөгчөөр сонгоно гэдэг С.Эрдэнэ сайдаас өөр хүн бардаг ч зүйл биш байх.

Ардчилсан нийгэмд “баян хүний эхнэр хүүхэд Баянголын төлөөлөгчөөр сонгогдох эсэх” нь асуудал биш л дээ. Гэхдээ төрийн сайд хүний эхнэр хүүхэд, хүргэн шуухантайгаа нийлээд нэг дүүрэгт ажиллана гэхээр ашиг сонирхлын зөрчилдөөн энэ тэр ч яамай байдгийм биз дээ.

Түүний яриан дотроос анхаарал татсан нэг асуудал бол Н.Алтанхуягийн засгийг огцруулахтай холбоотой асуулт.  Сайд бантаад байгаа ч юм уу, балмагдаад байгаа ч юм уу, ямар ч байсан ярьсан яриандаа өөрөө, өөрийгөө ороочихно билээ.  Н.Алтанхуягийг огцруулах үед С.Эрдэнэ сайд хөдөө байсан ч юм шиг, хотод байсан  ч юм шиг, ёстой л “өдрөөр биш шөнөөр биш ч” гэдгэрхүү л юм ярилаа. “Н.Алтанхуягийг  огцруулах үед С.Эрдэнэ сайд хөдөө явсан, гэхдээ хүрээд ирсэн, тийм чухал асуудал болж байгааг мэдээгүй гэж ирээд мэлзэв. Ээ дээ, энэ “Шонхор”-ынхон уу. Одоо “Ичсэн хүн юу яана” гэдэг болох байх даа гэж.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
26356
0 эможи
keyboard_arrow_up