С.Ганбаатар хуурамч димпломтой нь үнэн үү?

2015 оны 11 сарын 10

Оюутолгойн асуудлаас болж Ерөнхий сайд Ч.Сайханбилэг, УИХ-ын гишүүн С.Ганбаатар хоёр багагүй тэмцэлддэг. Ямар сайндаа л С.Ганбаатар “Ерөнхий сайдыг та Сайханбилэг нэр шигээ бай л даа. Сайханбалаг болоод байна” гэсэн бол өмнөөс нь Ч.Сайханбилэг сайд “С.Ганбаатар аа, та сүүлийн жилүүдэд баатар шиг явлаа. Гэтэл үүнээс чинь болоод эдийн засаг уналаа” гэх  утгатай маргаан өрнүүлж байсан юм.

Тэгвэл өнгөрсөн аравдугаар сарын 9-ний чуулганы хуралдааны үеэр Ерөнхий сайд Ч.Сайханбилэг "С.Ганбаатар гишүүн ээ, та өөрийнхөө гараар бичсэн анкет дээрээ Англид хоёр сургууль төгссөн гэж бичсэн юм билээ. Нэг сургуулийнх нь нэрийг та буруу биччихсэн. Хоёр жил суралцаж төгссөн сургуулийнхаа нэрийг буруу бичсэнийг чинь харахад та тэр  суралцаж төгссөн гэдэгт итгэхгүй байна. Хоёрдугаарт, таны төгссөн мэргэжил чинь тэр сургуульд байхгүй мэргэжил. Та маргааш надад сургууль төгссөн дипломоо гаргаад харуулчих юм бол би энэ хэлсэн үгийнхээ өмнөөс танаас уучлал гуйя” гэсэн юм. Харин энэ талаар С.Ганбаатар сонинд өгсөн ярилцлагадаа “Үнэнл дээ. Би 1988 онд аравдугаар анги төгссөн. Германы инженерийн бэлтгэлд би сурч байсан. Тухайн үедээ гайгүй л сурлагатай гэж бодоод явж байсан. Дараа нь Политехникийн дээд сургуульд сурч байсан. Ингээд эргээд харахад 1989-1990 он гэдэг ардчилсан хувьсгалын жил байлаа. Би Новосибирскийн цахилгаан техникийн сургуульд бас сурч байсан. Энэ сургуулиа бас төгсч чадаагүй. Энэ үед боловсролын яамнаас өгдөг тэтгэлэг бүх юм байхгүй болж, зогссон. Миний үеийнхэн ихэнх нь энэ замыг туулсан. Би үүгээрээ бахархдаг. Үүнээсээ ерөөсөө санаа зовдоггүй. Тухайн үедээ залуу байхдаа санаа зоволгүй яах вэ. Яг гуравдугаар курст төгсөхийн даваан дээр л нэг ийм юм болчихоод байдаг. Би чинь олон сургууль дамжлаа. Тэр үед бол хамаатан саднаас минь наймаа хийдэг хүн байхгүй байсан. Сайд дарга хүн байсангүй. Бор зүрхээрээ л явдаг байсан. Би яг л түмний нэг. Бид бүгдээрээ энэ дайрлагад дайруулсан. Тэгээд л Лондонд очиж эрдэм ном сурна гээд явсан.

Хэлний курст сурна гээд явсан. Дараа нь Ч.Сайханбилэг Ерөнхий сайдын хэлээд байгаа “Hammersmith & West London College” гэдэгт сурсан. Тэр коллежийг бас төгсч чадаагүй. Мөнгийг нь төлж чадаагүй. Хичээлийн хажуугаар аяга таваг угаана. Хар бор ажил хийнэ. Их ядарна. Тэгээд л мөнгөө төлж чадахгүй болно. Тэр үед намайг дэмждэг сайн хүн тааралдахгүй юм байх даа гэж шаналж боддог үе байсан. Тэгээд яахав дараа нь би хоёр сургууль төгссөн. Политехникийн дээд сургуулийнхаа дипломыг авсан. Хөдөлмөрийн эдийн засагчаар төгссөн. Энэ талаар АТГ, СЕХ-нд бүгдийг нь шалгуулаад тодорхойлолтыг нь аваад сонгуульд орсон шүү дээ. МҮЭ-ийн холбооны Ерөнхийлөгчийн сонгуульд ч тэгж орсон. Үүнийхээ буянаар би банкны салбарт ажилласан. Их дээд сургуульд багшилж байгаа. Гэхдээ би залуу хүүхэд сандраад явж байхдаа төгсч чадаагүй сургууль байдаг. Намтар, CV дээрээ би тэрийгээ яг бичдэг. Дөрвөн жилийн сургуулийг төгсөөгүй бол хоёр жилээр нь л бичнэ штээ. Яг үнэнээрээ л бичиж байгаа нь тэр” гэжээ. Эндээс харахад С.Ганбаатар гишүүнийг Ерөнхий сайд худлаа хардаагүй бололтой. Харин Ганбаатар гишүүн төгссөн сургуулийнхаа нэрийг яагаад буруу бичсэн юм бол, “шударга” хүн шүү дээ уг нь.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
26332
0 эможи
keyboard_arrow_up