НИЙТЛЭЛЧ БААБАР ХУУРАМЧ БИЧИГ БАРИМТААР ТЭТГЭВРЭЭ ТОГТООЛГОЖЭЭ
2015 оны 11 сарын 10
Нийтлэлч Баабар гуай хуурамч бичиг баримтаар тэтгэврээ тогтоолгосныг Нийгмийн даатгалын газрынхан илрүүлжээ. Энэ тухай Нийгмийн даатгалын газрынхан өөрсдийн твиттер хуудсаар дамжуулан олон нийтэд мэдээллээ. Тодруулбал, "Бат-Эрдэнийн Батбаяр буюу олноо Баабар гэж алдаршсан нийтлэлч хуурамч бичиг баримт бүрдүүлж тэтгэврээ тогтоолгожээ. Баабар гуай минь дээ" хэмээн жиргэсэн байна. Мөн Хүн амын хөгжил, Нийгэм хамгааллын сайд С.Эрдэнэ Баабар гуайн хуурамч бичиг баримтаар тэтгэвэр тогтоолгосон гэх баримтыг олон нийтэд үзүүлсэн юм.
Б.Чимэг
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
26328
0 эможи