В.Путин гэрлэсэн үү?

2015 оны 10 сарын 15

Албан ёсны эхнэрээсээ салж, ганц бие явсан ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин болон олимпийн аварга Алина Кабаева нарыг хуримаа хийсэн хэмээн орон нутгийн хэвлэлүүд мэдээлж эхэлсэн талаар “www.dailymail.co.uk” дамжуулэв. Тэд олон жилийн өмнөөс нэр холбогдож эхэлсэн бөгөөд хэн, хэн нь дотны харилцаатай гэдгээ үгүйсгэсээр ирсэн.  Алдарт гимнастикч  бүсгүй өнгөрсөн оны арванхоёрдугаар сард олны өмнө гарахдаа жирэмсэн байсан юм. Тэрбээр гурван сарын өмнө амаржсан хэмээн хэвлэлүүд мэдээлж байна.  Харин хүүхдийн хүйс болон эцэг нь тодорхойгүй байгаа юм.Тэрбээр, Өмнөд Оссетигийн олимпийн хүрээлэнгийн нээлтэд оролцохдоо Кабаева ядам хуруундаа хуримын бөгж зүүсэн байжээ. Алина хэвлэлийнхэнд хүүхэд болон гэрлэлтийнхээ талаар дурсаагүй ч “Би жаргалтай байна” гэж хэлсэн байна.  Сэтгүүлчид Алинагаас “Та Путинтэй гэрлэсэн үү” гэж асуухад тэрбээр хариулаагүй ч инээмсэглэсэн хэмээн “TASS” агентлаг мэдээлжээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
25778
0 эможи
keyboard_arrow_up