Жем Керригийн найз бүсгүй амиа алджээ

2015 оны 9 сарын 30

Холливуудын нэрт жүжигчин Жем Керригийн найз бүсгүй амиа алдсан тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ.

 

27 настай Кетрин Уэт хар тамхи хэтрүүлэн хэрэглэсний улмаас зүрх нь гэнэт зогссон хэмээн цагдаагийн газраас мэдэгдсэн байна.  Хос 2009 оноос болзож эхэлсэн юм.

 

Жүжигчин эр найз бүсгүйгээ амиа алдахад дэргэд нь байгаагүй бөгөөд Лос Анжелес хотноо хүлээн авалтад оролцож байжээ.  

 

Энэхүү мэдээллийн дараа Керри твиттертээ “Бурхан минь яагаад”, Энэ бүхэн надад дарамт учруулж байна. Би найз бүсгүйгээ алдсан гэдгээ мэдээд өндөр хүчдэлд цохиулж буй мэдрэмжийг мэдэрсэн” гэж жиргэжээ.

 

Кетрин Уэт нүүр хувиргагч мэргэжилтэй бөгөөд найз залуугийнхаа ачаар холливуудын хэд хэдэн киноны нүүр хувиргагчаар ажилласан байна.

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
25569
0 эможи
keyboard_arrow_up