Хамгийн бага орлоготой сайд
Төрийн томчуудаас хамгийн бага орлоготой нь Сангийн сайд Б.Болор. Түүний хувьд жилийн есөн сая 588 мянган төгрөгийн орлоготой. Тэр хувьд Төрийн албанд орж ажиллахаасаа өмнө НИК компанид гадаад харилцааны мэргэжилтэн хийдэг байсан ч, улс төрийн шалтгааны улмаас ажлаасаа халагдаж явсан гэдэг. Угийн толгой сайтай тэрбээр Н.Алтанхуягын Засгийн газрын үед Гадаад хэргийн яамны дэд сайдын албыг хашиж байсан.
Удам угсаа уг гарлыг нь ярьвал, тэр гуравдахь үеийн сайд. Түүний аав С.Баярбаатар Үйлдвэр, худалдааны сайд байсан бол өвөө Сэд-Очир нь социализмийн үед Ой модны аж үйлдвэрийн яам, Хөнгөн хүнсний үйлдвэрийн яаманд орлогч сайдаар олон жил ажиллаж байсан гэнэ лээ. Б.Болор түүний аав, өвөө нь сайдын албыг 20, 20 жилийн зайтай хашсан байдаг юм. Энэ тухай хэвлэлд ярихдаа “Сайд болох нь дээр үеийнх шиг ноёны хүүхэд ноён болно гэдэг шиг өв залгамжилсан зүйл биш шүү дээ. Аавыг минь өвөө сайд болгоогүй. Намайг аав сайд болгоогүй. Бидний хувь тохиол, зураг нь л тийм байсан байлгүй. Нам ярих юм бол тэр хоёр маань шал өөр намынх. Тэр үеийн МАХН-ын “цэргүүд” шүү дээ” гэжээ. Ер нь Шийдлийн Засгийн газарт шинээр томилогдсон сайд нар дундаас хамгийн ухаан сийрэг, насаар залуу нь Бельгийн вант улсын Европын их сургуулийг дүүргэсэн энэ залуу.